Өнөөдөр 7 тэрбум болчихлоо бид

Өнгөрсөн удаа бичиж байсан нөгөө 6 тэрбум дахь иргэн 12 нас хүрэхтэй зэрэгцээд өнөөдөр 10-р сарын 31-ний өдөр дэлхийн хүн ам 7 тэрбум болохнээ. Түүхийн нийт хугацаанд 83 тэрбум орчим хүн байсан гэж одоогоор тооцоолжээ. Энэ дундаас өнөөдөр та төрвөл 6,996,867,315 дахь иргэн хүмүүн болно гэсэн тоо гарч байна. Дахин судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбум болно гэсэн тоо гарав.

НҮБ баяраа хийж байна. Хэдийгээр олон эрдэмтэд үүнийг нэг их сайн зүйл биш хэмээн тэмдэглэж байгаа ч гэсэн, НҮБ хүн төрөлхтөн өсөн өндийж, дундаж наслалт улам бүр сайжирч, нялхас эндэх нь багасаж байгаа нь “Их баяр” болж байна гэж үзсээр. Би өөрөө энэхүү 7 тэрбумын нэг тул энэ ч бас надад тэмдэглүүштэй өдөр гэж бас бодно. Тэгээд миний хүсэл бол энэ дэлхийн 7 тэрбум хүн болгонд сурах, хөгжих, хүүхэд байх, энх тайван орчинд амар жимээр амьдрах, тэгээд насан эцэслэхдээ аз жаргалаар дүүрэн энэ ертөнцөөс одоосой гэж хүснэ. Гэвч миний хүсэл байхад бас хясал түүнийг нь сөрнө. Үүнийг л хуваалцая.

Тэгэхээр дэлхийн иргэн бүрийн хувьд  баяр болох ёстой ч бас нөгөө талаар олон хүмүүс өнөөдрийг шийдвэртэй алхам хийх чухал мөч хэмээж байна.

Баяр болох хэдэн шалгаанууд

Эхлээд сайн талуудаа дүгнэхэд; 1950-д онуудад хүний дундаж наслалт мөн л дунджаар 48 байсан бол өнөөдөр 68 болжээ. Эрүүл мэндийн салбар дахь нээлтүүд олон олон амийг аварсаар. Нялхас эндэх нь 6.0 хувьтай байсан нь мөн л буурч 2.5 хувь зааж байна. Эдгээр нь бүгдээрээ баяр хийхэд хангалттай шалтгаанууд.

Шийдвэртэй хөдлөх хэдэн асуудлууд

НҮБ-н тооцоогоор яг одоо 200 сая эмэгтэйчүүд соёлын болон ахуйн ямар нэг нөхцөлөөс болоод хүсээгүй жирэмслэлтийн эсрэг ямар ч мэдээлэлгүй байдаг гэнэ. Хэдий 7 тэрбум дотор байх тоо юм шиг санагдах ч энэ 200 сая хэдхэн жилийн дотор 1 тэрбум болох боломжтой. Боломж нь нөгөө л анагаах ухааны шилдэг нээлтүүдээс болоод ч байгаа юм шиг.

НҮБ-н олон төлөөлөгчид энэ талын мэдлэг боловсрол хамгийн муу байгаа газрууд нь ихэвчлэн хөгжиж буй орнууд байгаа гэж тэмдэглэжээ. Жишээ нь Йемен улс. Арабын лигийн хамгийн ядуу дорой энэ улс л гэхэд 2025 онд одоо байгаагаасаа 2 дахин ихээр өргөжих нь. Үүнтэй төстэй олон орон байдаг гэнэ. Тэдний нийтлэг нэг сэдэв бол эдгээр залуужиж буй орнуудад ирээдүйн ажиллах хүч нь хөгжих битгий хэл суралцах боломж ч байдаггүй тул хүчирхийлэл, дээрэм тонуул гээд сөрөг зүйлсүүд ирээдүйд нь заналхийлж байгаа бололтой. Яг энэхүү сөрөг зүйлсийн талаар 2002 онд City of God нэртэй кино гарсан. Үзвэл дотор нэг юм сануулах биз. Боловсрол болоод залуужиж буй энэ их хүчийг яах вэ гэдэг хамгийн нухацтай бодох асуудал гэнэ. Үүнийг шийдвэрлэх нь асар чухал. Томас Фридманы “Халуун, хавчиг, хавтгай дэлхий” гэдэг номон дээр ч үүний талаар сэтгэл зовниж байгаагаа бичсэн байсан.

Наслалт ихсэхтэй зэрэгцээд Европт залуучуудын дутагдал ихсэж байна. Өндөр хэрэглээ, өндөр хэрэгцээ дагаад өндөр бүтээмж шаардах авч хөөрхий Европчууд ирэх хэдэн жилүүдэд энэ тал дээр их л найдваргүй зохицуулалт хүн ам зүйн хувьд хийжээ. Хийх гэх нь ч юу юм. Тийм байдалд орсон байна. Тэгэхээр 7-с дээш тэрбумтай дэлхийд энэхүү үеүдийн хоорондох уялдаа ихэд эмзэг асуудал тул үүний эсрэг шийдвэртэй алхам хэрэгтэй ажээ.

Гэхдээ л гэрэлт ирээдүй гэдэг үнэхээр байдаг болохоор учир нь олдоно биз ээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s