Occupy Wall Street (OWS) дугаар 2

(Латин гаралтай “Corpus гэгч үг нь хүмүүсийг нэгтгэсэн нэгэн бие гэсэн утгатай үг ба одоогийн “Корпораци” гэсэн үг үүнээс үүдэлтэй)

Эртний Ром, Энэтхэгийн соёл иргэншилийн том төлөөлөгч Мауряа хоёрт хувь эзэмшүүлж тусгай зөвшөөрлөөр ажилладаг байгууллага бий болжээ. “Их сэргэн мандалт”-с өмнөх харанхуй дундад зуунд хүртэл тухайн үеийн дээд тэнгэр Ромын Пап “Лондон хотын корпораци” гэх тусгай байгууллага бий болгожээ. Гэвч эдгээр нь өнөөгийн энэ олон нүсэр хувь нийлүүлэгчидтэй аваргууд шиг байгаагүй ба тийм боломж нь ч Европт тэр бүр байгаагүй аж. Учир нь Европт тийм их хэмжээний мөнгө дараагийн зуунуудтай нь харьцуулбал алга байсан бололтой. Хамгийн анхны худалдааны хэлбэртэй корпораци Шведийн хаан Магнус Эрекксоноос зөвшөөрөл аван Стора Копперберг гэх уул уурхайн чиглэлээр ажилладаг нэгэн институци болон хөгжихтэй зэрэгцэн их Колончилол газар аваад зогсохгүй Африк, Өмнөд Азид өөрсдөөс нь хэд дахин боловсрол, эв нэгдэлээр дорой шинэ үндэстэнүүд тэдний замд хөндөлсөж эхлэх нь тэр ээ. Мэдээж энэ их алт, боол, халуун ногоо зэргийг ашигтай хэлбэрээр нь барьж байх газар хэрэгтэй. Тэр газрын анхдагч нь Dutch East India Company (VOC). Энэхүү компани бусдаасаа анхлан хөрөнгө оруулагчдыг өөрсдийн гаргасан үнэт цаас буюу хувьцаагаар татан Амстердамын хөрөнгийн зах бий болгож арилжаа наймаагаа сайжруулж эхэллээ. Нийтийн дунд байдаг мөнгийг ийнхүү чулуу болгож корпораци бий боллоо хорвоо дээр.

Гэвч корпорацийн түүхийг нэг догол мөр болгоход даанч мунхаг хэрэг болно. Тиймээс ерөнхийдөө энгийн үгээр л бичлээ.

Меркантальч нар гараагаа авлаа. Чөлөөт худалдааны онолууд ургаж эхлээгүй энэхэн түүхийн завсарт хүн төрөлхтөн нэг нэгнээ урьд өмнө нь байгаагүйгээр мөлжиж байжээ. Дэлхийн хамгийн анхны multinational corporation (MNC) болох British East India жинхэнэ манаргаж өгчээ. Өнөөгийн Английн энэ олон аварга банк, даатгалын нүсэр их хүчин ерөөсөө эндээс үүдэлтэй. Жилдээ л гэхэд цэвэр ашиг нь тухайн үеийнхээ ханшаар 13 сая поунд хүрч байсан гэхээр ланжгар эд байсан байж таараа. Ажилчид нь нутгийн иргэдтэй туйлын “Эзэн боол”-ын сэтгэхүйгээр харьцана. British East India бүр өөрийн гэсэн армитай хүртэл байлаа.

20-р зууны эхэн гэхэд юмс өөрчлөгдлөө. Гэхдээ мөнгө бол мэдээж “Эзэн” талд байгаа. Их Британийн Эзэнт гүрэн хамтын нөхөрлөл маягтай болчиохов. Том том корпорациуд ч гэсэн илүү их өөрчлөлтөд орж хуулийн болон нийгэм эрх зүйн цаг үеийн өөрчлөлтөд орлоо. Дэлхийн хоёр том дайн заримд нь маш том ашиг өгч, заримыг нь өөр ертөнцөд илгээлээ. Ингээд дайны дараагаар “Маркетинг”-ийн үе эхэлж, “Ногоон хувьсгал” өрнөж, Ойрхи Дорнодод Ибн Сауд хагартлаа баяжиж гээд өчнөөн үйл явдал өрнөлөө. 1980-д онуудад төрийн өмчит байсан томоохон хөрөнгүүд бүгд корпорациуд болон шил шилээ даран төрлөө. Өөрөөр хэлбэл дэлхийн зарим нэгэн оронд улс хувийн капиталистуудаа даган хөгждөг болжээ. Капиталистууд, капиталистууд, капиталистууд… Тэд л хамгийн их мөнгөтэй, эдийн засгийн хүчтэй, сонин сэтгүүл дээр улс төрч, ихэс дээдэс, хаадаас ч илүү нэр хүндтэй болчихлоо. Тун удалгүй дэлхий дээр корпорацийн хувьсалд нэгэн цоо шинэ үйл явц өрнөсөн нь Deregulation буюу хувь нийлүүлэгчдийн эрх ашигт нийцсэн цомхон, үр нөлөөтэй хуулийн эрин мөн Conglomerate гэж англиар нэрлэдэг том компаниуд жижгээ худалдаж авсан эрин. Эргэн тойрноо нэг хар л даа. Дэлхий дээр хэдхэн том корпорациуд нээрээ л нэг харвал бүх мөнгийн цохиод байгаа юм шиг. Дэлхийг байя гэхэд, Монголд бас л ялгаагүй. Ундаа ууя MCS, банкинд данс нээе Бодь, утсаар яръя Мобиком… Тэгээд дахиад үргэлжилнэ. Хувцсаа угаах угаалгын нунтаг MCS, Даатгуулья гэхэд дахиад Бодь, интернэттэй больё мөн л Мобиком. Энэ жагсаалт тэдний олон, олон охин компаниудаар цааш хэд үргэлжлэхийг таны түрүүвч л мэднэ. Дахиад дурьдахад корпорацийн энэ үе шатлалыг нэгэн догол мөрөнд багтаах боломжгүй тул зөвхөн ойлгогдох таалас нь бичлээ.

Ингээд өнөөдрийн гол сэдэвтээ оръё.

Пролетарийн дарангуйлал ертөнцийг нөмрөнө гэсэн үзлээс дэлхий даяар салаад 20-иод жил боллоо. Хэдий нийгмийн өөр хэв шинжид орж байгаа ч гэсэн нийгмийн амин судас болсон дундаж давхарга чухал хэвээрээ байна. Төр засаг ийм давхаргатай болохын тулд л ажиллаж, корпорацийн хөгжил ч ийм давхаргатай орнуудад ашигтай ажилладаг нь хэнд ч ил. Дундаж хүмүүст хэрэгтэй зүйл гэвэл сайн үйлчилгээ, боломжийн үнэ, эрүүл, цэвэр, аюулгүй орчин, дампуурдаггүй банк, тэтгэвэрийг чинь найдвартай өгдөг нийгмийн даатгал зэрэг л бий. Үүнээс илүүтэй бас нэгэн чухал зүйл нь ажлын байр. Түүнээс илүү чухал нь эдийн засгийн хувьд тэгш тийм нийгэм билээ.

Харин АНУ-д болж байгаа Occupy Wall Street (OWS) одоо байгаа баялаг хуваалтад сэтгэл дундуур байгаа ажээ. Тэдний хэлж байгаагаар жирийн Майкл хувьд нь харьцуулбал Citigroup-с хамаагүй их татвар төлөөд байгаа гэнэ. Гэхдээ тэдний тэмцэл популист сонсогдож болох ч бас зарим нэг талаараа тийм ч их үнэнд нийцэхгүй байгаа бололтой.

Жишээ нь, нийт татвар төлөөд их мөнгө алдаад байгаа хэсэг нь 25-аас доош насны залуучууд ерөөсөө биш, харин дундаж насны болон тэтгэвэртээ гарах гэж байгаа нийгмийн хэсэг юм. Тэд л мөнгө алдаад байгаа болохоос ерөөсөө залуучууд үүнд хамаагүй.

Тэгэхээр тэдний хэлээд байгаа 99% гэдэг нь Монголд байдаг 999 гэдэг шиг бас нэг жаахан үнэмшмээргүй тоо болчихжээ. Тэд нийгмийн 99 хувь биш, тэд нэг их баялаг бүтээгээгүй, бүтээх цаг нь ч арай эрт.

Хамгийн гол нь тэдэнд популист төрх байна, үй олон залуус байна.

Нөгөө талаараа тэд нар нийгэмд байгаа шударга бус байдлыг туйлын оножээ. Үнэхээр капитализд өөрчлөгдөх, зай, хэрэгцээ байсаар байна. Юу болоод байгааг эндээс илүү ихээр нь уншаарай http://www.adbusters.org/

Advertisements

One thought on “Occupy Wall Street (OWS) дугаар 2

  1. энэ дэмий эд гэж боддог,
    америкийн банкны системийн хөгжлийн буянаар энгийн ажилчин хүртэл чөлөөтэй зээлээр байр машин авч өндөр түвшинд амьдрах болсон,
    тэгсэн мэдээж өөртөө ахадсан зээл авцгаасан хүмүүс байсан,
    шударга бус гээд л байна, гэтэл асар олон жилийн турш явцаар хөгжсөн энэ систем хэдэн хүнийг баяжуулсан бэ? Америкт хүн тэтгэвэрт гарахдаа хувьцаа хурамтлуулж тэр нь зах зээл дээр өсч 60 гаран настай болохдоо тэр мөнгөө эргүүлж авч бусад аль ч оронд байхгүй тийм хангалуун байдалтай тэтгэвэрт гардаг.
    энэ бол бараг бүх ажил хийж байгаа америкчуудад олддог боломж,
    гэтэл америкчууд улсын 1% нь бүүр хэт баян байна гэж тэмцэж байгаа нь утгагүй асуудал.
    Орос Франц зэрэгт хувьсгал гарахад дарангуй засаг хүн ардаа үгээгүй байлгаж байсан, Америкт тийм байдал мэдээж огт байхгүй,
    бүх баячуудын хөрөнгө хурааж тараалаа гэхэд өөр баячууд гараад л ирдэг хуультай хорвоо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s