Occupy Wall Street (OWS) дугаар 1

(хувийн бодол)

Түүхийн бүхий л хуудаснаа нийгэм бүрийн хамгийн том асуудал бол хөрөнгийн тэгш бус хуваарилалт байжээ. Хаана ч тэр. Угаасаа хүн нэгнээ хэмжихдээ хэдий дотоод гоо сайхан, зан чанар зэргийг харж үздэг авч цаад байгалийн гэх үү, нийгэмшилийн гэх үү чанаруудаар хамгийн эхэнд эд хөрөнгөөр нь дээр доор нь оруулдаг нь үнэн билээ. Ядуу газар хөгжил байхгүй, хөгжилгүй газар боловсрол, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс тэр чинээгээрээ хумигдана. Нөгөө талаар бас боловсрол, хүний эрх, шударга ёс байхгүй газар ядуурал давхар ирнэ. Чингэхээр энэ хоёр нь нэг зоосны хоёр тал.

Хувьсгалууд гарч, дарангуйлагч нар биднийг орхин одож буй энэ цагт дэлхий дээр бас дахин нэгэн хувьсгал аятай Occupy Wall Street (OWS) хэмээх хөдөлгөөн гараад ирлээ. Хөдөлгөөн Канадад 1989 онд байгуулагдсан Адбастерс хэмээх ашгийн бус байгууллагын зохион байгуулалттайгаар дэлхийн олон оронд өрнөж байна. Ер нь энэ хөдөлгөөний талаар танилцуулсан нилээд дэлгэрэнгүй өгүүллийг маргааш бичих болно, уншаарай. Грект болж байгаа дотоод өрийн дампуурал, Италийн Берлусконигийн арай ч дээ гэмээр байдал, дэлхийн баялагийн ихэнхийг одоогоор ямар ч байсан бүтээж байгаа АНУ дахь өрийн бөөгнөрөл зэрэг нь эргээд дэлхий даяар ажилгүйдэлийн нэгэн том түймрийг сайн гэхч нь өдөөгөөд өглөө. Түймэр бол түймэр. Түймэрийг унтраах хэрэгтэй. Харин яаж?

Дэлхий дээрхи хамгийн том санхүүгийн гудамж болох Нью Йоркийн Валл Стрийтийг эсэргүүцэж буй хөдөлгөөн энэ түймэртэй тэмцэж байгаа ч юм шиг. Эсвэл тэд бодит байдал дээрээ энэ түймэрийг цурманд оруулах гэж байгаад улам нэмэх гээд байна уу?

Энэ түймрийг асаах болсон гол шалтгаан нь ерөөсөө л ажилгүйдэлтэй холбоотой. Хүн ажилтай төрөлтэй, хэдий илүүчилж чадахгүй ч бас ч гэж гуйдаггүй байх цагт хувьсгал хэзээ ч өрнөхгүй. Хувьсгалын үндсэн хүний нөөц нь залуус болжээ. Тэр дундаа хурдан өөрчлөгдөж буй өнөөгийн дэлхийд 25-аас доош насныхан бол хувьсгалын үнэнхүү арми нь мөнөөсөө мөн. Гэтэл АНУ-д энэ армийн 17.1%, Европын холбоо даяар дундаж залуусын ажилгүйдэл нь  20.9%, үүн дотроо дампуурах гэж буй Испани 46.2% байхад Мадридад юу болох нь ойлгомжтой бус уу. Ажилгүй хүмүүс хаашдаа л хийх юмгүй тул баячуудруугаа зэвсэг агсах нь цаг хугацааны асуудал. Мэдээж тэрэндээ хүрэхгүй ч одоо байгаа байдал нь үнэхээр дэлхий дээрхи эдийн засаг хэсэг бүлэг хүмүүсийн талд л ажлаад байгааг харуулж байна.

Манай монголд банкны хүү өндөр, улс төрийн намуудын санхүүгийн эх үүсвэр одоо болтол тусгай цэнзүүрт байхгүй өгсөн хүн болгоноос нь сая саяар авдаг гэхчилэн шударга бус хуваарилалт асар их байгаа. Үнэндээ саяын дурьдсан хоёр жишээ л нийгэмд асар олон шударга бус хуваалтыг бий болгож байна. Тэгэхээр Occupy Wall Street (OWS)-д оролцвол энэ талаас нь тэмцвэл зүгээр байх.

Францис Фукуяама “Түүхийн төгсгөл” болох энэхүү капитализмын талаар гайхамшигтай ном бичсэн билээ. Тэрхүү номонд хүний нийгэм төгсгөлийн буюу эцсийн байж болох нийгмийн хөгжилдөө орсон тухай тайлбарладаг. Харин өнөөдрийн Occupy Wall Street (OWS) хөдөлгөөнийг харвал “Капитализм” хүртэл дараагийн шинэ хөгжилдөө орох зай, түүхийн хэрэгцээ байгааг харуулж байна. Магадгүй энэ зүгээр л тогтолцооны бус тогтолцоон доторхи шинэчлэлт байхыг ч үгүйсгэхгүй л дээ, би.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s