Сталины сүүдэр

Шинэ долоо хоногийн Newsweek сэтгүүлд улс төрийн амьдралтай холбоотой нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Нийтлэлч нь бидний сайн мэдэх СССР-н 3 дахь босс Никита Хрущевийн гуч New York хот дахь New School University-н Олон улсын харилцааны профессор хатагтай Хрущева. Шүүхийн шинэчлэл энэ тэр гэж байгаа цаг үед зүгээр болов уу гээд орчуулан хүргэж байна. Би өөрөө улс төрд дуртай л даа.

Зөвлөлтийн өнгөрсөнийг эргэн санагалзах нь хуучин Зөвлөлтөд багтаж байсан нэгэн орны хувьд тийм чиг шинэ зүйл биш ажээ.  Гэвч Киевт болж буй ерөнхий сайд асан Юлия Тимощенкогийн үзүүлэн тоглолт мэт шүүх хурал энэ дэвсгэр дээр шинэ бас бараан өнгийг дэвслээ. ЗХУ нуран унсанаас хойш бизнесийнхэн, улс төрийнхөн Зөвлөлт маягаар амьсгалах шинэ аргуудыг, хошин мөртөө хоргүй аягаар олсоор ирсэн. Олигарьхууд өөрсдийн Дани загварийн орчин үеийн ажлын өрөөгөө Социалист-Реализмийн нэг хэлбэр Сталиний өөрийнх нь шохоорхдог цагаан, мөхөөлдөс борлуулагч шиг хувцасласан зургаар чимнэ. Ээжүүд хүүхдүүдээ коммунист “Скаут” буюу дээхэн үеийн “Залуу Пионер”-уудын өмсгөлөөр гоёно. Санкт-Петербург дэх нэгэн зоогийн газар миний элэнц эцэг Никита Хрущевийн төгсгөлгүй их дүрст мэдээ, түүн дотроо түүний итлгэлүүд, шинэ загварын тракторыг сайтар шалгаж байгааг гэхчилэн харуулна.

Тимощенкогийн шүүх хурал харин базаахгүй шинэ төрхийг тэмдэглэлээ.  Зөвлөлтийн дараах энэхүү шинэ засаг хуучин Зөвлөлтийнхөө их хэлмэгдэлт, аллагуудын тулгын чулуунуудын нэгийг эргэн авчирч байна; Улс төрийн жүжигчилсэн тоглолт болсон шүүх хурал. Мэдээж хэрэг 2003 онд болсон олигарьхи Михайл Ходоровскийн баривчилгаа, түүний дараах яллалт зэргийг заримдаа жүжигчилсэн тоглолт болсон шүүх хурал гэж хэлдэг ч, Путины Орост иймэрхүү зөндөө Коммунизмын өвлүүлсэн ялзарсан хуулийн хэргүүд бий (жишээ нь Ходоровскийн татвараас зайлсхийсэн хэрэг) . Гэхдээ л энэ бүхэн нь Зөвлөлт маягруугаа эргэж огтоос ороогүй байсан юм.

Энэхүү үзүүлэн тоглолтод Сталиний хэрэглэсэн маш олон хөгийн гэмээр хуулийг гуульжуульсан зүйлүүд ил байна: Арай л гэмээр сүржин прокурор, хэл ам нь хийссэн шүүгч, Понти Пилат шиг иймэрхүү хэргээр гараа угаасан удирдагч гээд л. Тимощенко ч бас тагтаа шиг цагаан амьтан биш – тэрээр өөрийн эд хөрөнгөө 1990-д оны хар бараан нийгэм дэх байгалийн хийн худалдаагаар олсон ба үүнийхээ төлөө ч ОХУ-д гэмт хэрэгт буруутгагдаж байсан. Үүнээс хойш харин хэн ч “Зөвлөлтийн-дараах” улс төрөөс иймэрхүү байдалд орж байгаагүй.

Тэр тусмаа Украйны ерөнхийлөгч, залуудаа гэмт хэрэгт холбогдож, нарсанд байж үзсэн Тимощенкогийн мөнхийн өрсөлдөгч Янковичд ийм зүйл бүр ч тохиолдоогүй. Гэхдээ “Эдийн засгийн гэмт хэрэг” гэж Тимощенкод тулгаж буй энэхүү ял нь цаг үеийг эргээгээд Хрущевийг СССР-н босс байсан үед авчраад байна. Тэрээр 2009 онд ОХУ-н ерөнхий сайд Путинтэй хийсэн Украйн болоод Европруу гаргах байгалийн хийн нийлүүлэлтийг хангах гэрээнээс хувьдаа завшсан хэргээр буруутгагдаад байгаа. Үүнийх нь уршгаар Украйн одоогийн Европ төлж байгаа шиг өртгийг Орост төлж, тэтгэмж хэлбэртэй байсан арваад жилийг эцэслэсэн байх нь. Прокуроруудын батлаж байгаагаар Тимощенко улс орныхоо ашиг сонирхлыг умартан Оросуудаас авлига авч эх орноосоо урвасан бололтой.

Тимощенкогийн өмгөөлөгчид ерөнхийлөгч Янковичийг олон нийтийн бухидлийг эрчим хүчний өндөр үнэн дээр татсанаар өмнөх ерөнхий сайдаа золигт гаргаж хилсээр гүтгэх гэж байна хэмээн хэлжээ.

Энэ бүхнийг жинхэнэ шүүх хурал болгоход ганцхан зүйл дутаад байгаа нь хэргээ хүлээж, буруугаа цайж буй шүүгдэгч байх шив. Сталиний жилүүдэд, Николай Бухарин гэхчилэн улс төрийн хэрэгтнүүдийг нууц цагдаагаар нэг сайн тарчлаагаад эцэст нь өөрөөр нь хэргийг нь хүлээлгэж олон нийтээс шийтгэж өгөхийг нь гуйлгуулдагсан. Янкович мэдээж хэзээ ч Тимощенко хэргээ өөрөө хүлээгээд, дараагаар нь өөрийгөө буруутгаад сууж байна гэж итгэхгүй л дээ.

Төлөөнөө, хэдий шүүх, хуулийн асар их тэмцэл өөрийнх нь эсрэг байгаа ч, Тимощенко ямартаа ч гэсэн өөрийг нь хамгаалах зөвхөн Нэгдсэн Украйны  хэл ам бүхий цөөнх бус, муу муухайг үзэж чаддаггүй Европын холбоог энэ хэрэгт туслуулж, тодорхой хэмжээний туслалцаа тэндээс авч байна.

Шүүхийн шийдвэр 10 сарын 11-ны дотор. Янкович магадгүй үнэхээр Тимощенког хорих нь зөв эсэхэд эргэлзэж, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох юм.

Европын удирдагчид ч гэсэн Тимощенког хорьсон тохиолдолд одоо хэлэлцэгдэж буй “Чөлөөт худалдаа ба Холбооны Хэлцэл”-д гарын үсэг зурахгүй биз. Янковичийн олигарьхи холбоотнууд энэ гэрээг цааш явуулахыг ихэд хүсч байгаа нь тодорхой. Үүгээр дамжаад тэд Европт хөрөнгө оруулалт олж, дүнд нь өв хөрөнгө нь бүр ч их хууль ёсны болох болно.

Гэхдээ л энэ нь зөвхөн Тимощенкогийн хувь заяагаар хэмжигдэх асуудал биш ээ. Үүнд оролцсон шүүгч, прокурорын хувьд ч гэсэн байдал туйлын эмзэг. Сталины бузар хэргийг  30-д онд үйлдсэн ихэнхи хүмүүс нь эцэст нь ялласан хүмүүс шигээ Коммунизмийн хатуу ялыг үүрээд хойноос нь явсан билээ. 1936 оны 8 сарын их аллагыг зохион байгуулсан дотоодын ардын комиссар Гэнрик Ягода  өөрөө 1938 оны 3 сард баривчлагдаад цаазлуулсан. Залгамлагч нь болох Николай Ежовыг мөн л адилхан хувь тавилан угтсан. Тэрээр Сталины цусанд автсан олон яргачингийн нэг нь.

Гэвч СССР-тэй харьцуулашгүй, өнөөдрийн Оростой ч зүйрлэмгүйгээр Украйн нь хэдий эх толгойгүй үймдэг ч бас ч ардчилсан орон. Янкович Оросын шинэ Царь Путин шиг тогтож үлдэхгүй сонгуулиар солигдох боломжтой. Улс төрийн салхийг өөрчилдөг байх нь эртний дэглэмийг сахигчидад бараг л байж боломгүй үйлдэл. 1952 оны шинэхэн Коммунист Чехословакд шүүгч генерал Васлав Алес гэгч нөхөр Рудольф Слански болон өөр 10 тэрс үзэлтэй Чех коммунистуудыг яаж зэрэмдэглэсэнийг бид харсан.  Удалгүй болсон их аллагын эсрэг үзэл санааг засгийн эрхэнд гарсан Либерал гэгч “Хүний нүүртэй Социалист”-ууд өөрсдийн үзэшгүй сорилтоор хэрхэн туршиснаас болж 68 оны 8 сарын Прагад юу болсоныг бас бид харсан. Васлав Алес өөрөө хэмлэгдэж түүний заяа тэдэн шигээ хэмхлэгдсэн.

Түүхээс үзэхүл, Тимощенког шүүгч Родион Кирев бас прокурор Олег Микитенко нар ямар ирээдүйг угтаж байгаадаа сэтгэл зовниохоор санагдана. Үүнээс илүүтэйгээр Янкович тэднийг хэрхэн замчилж, хатуу гараар оруулах талаар маш олон шинж тэмдэгүүд илэрсээр. Ерөнхийлөгчийн албанаас ийнхүү мэдэгджээ – “Ерөнхийлөгчийн сонороос гадуур” явагдсан энэхүү шийдвэрт ерөнхийлөгч тун сэтгэл гонсойсон талаар. Бас ч болоогүй тулгасан ял болоод явагдсан үйл ажиллагаага өөрсдөөсөө эрх баригчид хэрхэн холдуулж шүүх бүрэлдэхүүнийг золигт гаргаж байгааг илхэн харж болно. Яахав өмнөх үе шигээ цаазалж чадахгүй ч, тэдний ажил хэргийг нь сүйтгэх энүүхэнд биз. Олон жил үргэлжилж Украйнийн улс төрийн амьдарлыг бохирдуулсан, Янкович Тимощенко нарын энэхүү бохир өрсөлдөөн битгий л Украйнын ирээдүй болсон Европтой хэлэлцэгдэж буй чөлөөт худалдааны асуудлыг бохирдуулаасай билээ.

Advertisements

2 thoughts on “Сталины сүүдэр

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s