6 тэрбум болсон билээ бид

Одоогоос 12 жилийн тэртээ 1999 оны 10-р сарын 12 гэх эл өдөр (өнөөдөр ой нь тохиож байна) дэлхийн хүн ам 6 тэрбум болсон байна. Судлаачид энэ өдрийг яг таг бус мэтээр ярилцаж байсан ч, яах аргагүй НҮБ-с энэ өдрийг 6 тэрбумын өдөр болгон зарлажээ. Хүн урьд нь ингэж их болтлоо энэ дэлхий дээр үржээгүй байлтай.

Мөнөөх азтай 6 тэрбум дахь хүү Босниагоос мэндлэв. (Adnan Mevic, born in SarajevoBosnia-Herzegovina, 12 October 1999) Кофи Аннан гуай ч баяр хүргэж, хүүгийн аав 29 настай эр ч гэсэн бахархажээ.

Дэлхий дээр өмнө нь ийм олон хүн зэрэгцэн оршиж байсан түүх үнэндээ олдсонгүй. Дэлхийг хамарсан хоёр том дайн зогссоны дараагаар хүмүүс бүгдээрээ `Энх тайван` амьдарлыг гол үзэл сурталаа болгож НҮБ гээчийг байгуулж амар сайхандаа жаргаж эхлэв ээ. Түүх үүгээр дууссангүй 1991 онд CCCP тэтгэвэртээ гарсанаар дэлхий нэг мөсөн хавтгайрч, даяарчлал хүн бүрийг хамран, хөрөнгөтөний үзэл хаа сайгүй дэлгэрч, энд тэндгүй хүн өсөж үржих, дэлхийн хаа сайгүй эзэн нь болж жаргах шинэ үе иржээ.

1945-1955 оны үеийг Baby Boomer гэж нэрлэнэ. Энэхэн арван жилд дэлхий дээрх хүн амын тоо дэндүү ихээр үржсэн тул, монголоор “Үрийн зулай үнэрлэсэн жилүүд” гэж нэрлэвэл зүгээр цаг. Билл Клинтон бол энэ цаг үед төрсөн, эндээс томоохон улс төрч болж эрх мэдэлд гарсан анхны хэдийн төлөөлөл. Өдгөө дэлхийн нийгэм засгийг энэ хэд барьж байгаа ч, яг одоо 1960-д оныхон буюу ид “Хүйтэн дайн”-ы оргил үед төрсөн хүмүүс энэ эрх мэдлийг гартаа авч эхэлж буй сонирхолтой шилжилт болж байна. Удахгүй 70-д оныхон өндөрлөгт хүрнэ. Эхнээсээ энэ нь ч гэсэн болж буй явц.

2012 он гэхэд дэлхий дээр 7 тэрбум хүн хамтдаа амьдарч эхэлнэ. Энэ тоо энэ цаг үеэс эхлэн дэлхийн хамгийн том асуудлуудын нэг болох биз. Энэ миний бодол (дэлхийн дулаарал, санхүүгийн хямрал гэдэг шиг). Яагаад гэвэл хүн үржих тутмаа тэдний хэрэглээ, хог хаягдал, боловсрол, амьдрах орчин гэдэг асуудлууд хөндөгдөж буй учир тэр ээ.

Дэлхий дээрх баялаг 10 хүнээр төлөөлвөл ердөө 3 хүнд нь л атгаастай. Адам Смитийн номыг сайн уншаад судалчихсан энэ 3 хүн бол 1 Европ, 2 Амерк хүмүүс л дээ. Бусад нь болох нөгөө хэд нь үнэндээ тэдний зугаа болох бүхий л таашаалд зориулж нар салхинд гандан бүр газраа ухаж хүртэл амьдарч буй төлөөлөл. Энэ хоёр төлөөллийг хөгжсөн эдийн засаг, хөгжиж буй эдийн засаг гэж номын байдлаар хэлж заншина. Үнэндээ бол нэг нь ядуу, нэг нь баян гэсэн л үг. Яая гэхэв, түрүүлж учрыг нь олж, унтаж байх хойгуур баахан юм амжуулсан тул.

Ингэж бодохоор 2012 онд амьдрах 7 тэрбум хүний хувь заяа ихэд хөөрхийлөлтэй. Цөөхөн хэд  нь зарим нэгнийх нь амьдралдаа ч олохгүй мөнгөөр нэг цагийн дотор мөрийтэй тоглож байхад, зарим нэг нь орох орон ч үгүй хоногуудаа элээнэ.

Хүний чанар, амьдралын чанартай шууд холбоотой. Хүн ам өндөр гээд байгаа Хятад, Энэтхэгт амьдарлын чанар базаахгүй ээ. Тэгээд Пакистан, Бангладеш, Нигер, Индонез гээд маш их хүнтэй хэрнээ уух усны хүртэл хомсдолтой асар олон улсууд байна.

Энэ бүхнийг өөрчлөнө гэдэг нар баруунаас мандахтай тэнцэнэ. Хөөрхий энэ хэдэн орнууд ядаж байхад хамгийн хурдан хүн амын өсөлттэй. Тэдэн дотроо гайгүй баялагтай өрхүүд нь огтхон ч энэ үйл ажиллагаанд оролцохгүй ба нөгөө л уух ус ч үгүй хэд нь яаж ийж байгаад өсөх хандлагатай. Энэ бол бодит байдал.

Хүн өсөх тусам байгалийн баялаг, эрчим хүчний хэрэглээ өсч, ой модод ихээр тайрагдаж, дэлхий дулаарна. Европод ингэж өсөхгүй. Америкад ингэж дээшлэхгүй. Магадгүй өсөж байгаа нь цагаачидтай холбоотой байх.

Амьдралын өртөг, хариуцлага үүрэх бололцоотой олон хүмүүс энэ дэлхий дээр олон болох тусмаа, боловсрол жинхэнэ утгаараа хүн бүрт хүрэх тусмаа дэлхий илүү зөвөөр өснө.

Одоогоор энэ нь ингэж харагдахгүй л байна.

Монголчууд 5-6 сая болох тухай Twitter дээр их бичсэн байна. Сайхан сонсогдож болох ч үр дүнг нь бодоод үзэх хэрэгтэй. Нийгмийн ихэнхи нь сөрөг зүйлстэй холбоотой байгаа ийм үед боловсрол, хүн амын бүртгэл, эдийн засгаа Адам Смитжүүлэх, иргэдээ чөлөөт, зах зээлийн сэтгэлгээгээр амьдардаг болоход нь хүргэх зэрэг нь илүү чухал бас мэргэн. Үүнгүйгээр 5-6 сая хүнтэй болвол зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэрэг гарна. Баахан Вито болон Майкл Корлеонууд бодит байдал дээр гарч ирнэ. Сонгууль зохиож чадахгүй байж 5 саяуулаа болвол бидэнд л муу.

Монголын үрс бүгдээрээ сайн хүмүүс болох болтугай.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s