Цаг барих

Дэлхий даяараа өөр өөр итгэл бишрэл, нийгмийн байдал, ертөнцийг үзэх үзэл, арьс өнгө, ажил мэргэжилтэй олон тэрбум хүмүүс бий хэдий ч тэдний хувьд нэг л зүйл адилхан өгөгдсөн нь өдөр бүрийн 24 цаг болой.

24 цагийн 5-9-т нь дунджаар хүмүүс унтаж амардаг ба бусдад нь тэгэс хийгээд өдөр өдрийн жижиг сажигаас аваад хүн төрөлхтөнийг тэр чигт нь өөрчилсөн нээлтүүд хийгддэг авай.

Дэлхийн хаана, хэнтэй байгаагаас хүний амьдралын амжилт тодорхой хэмжээгээр хамаарна. Учир юу гэвэл та дунджаар 24000 өдөр амьдарна гэж бодохоор амьдралдаа гэгээрэл, аврал, мөнгө, боловсрол алив ямар нэг юм олмоор байвал түүнийгээ аль болох цаг хугацаа алдалгүй олох шаардалагатай биз дээ? Эсвэл уул, уулын хооронд хүн билээ би гэсээр нэг насыг өнгөрөөх үү?

Цахим ертөнцөөр хавтгай болсон дэлхийд олон хүмүүс Япончуудыг цаг ягштал барьдаг хэмээн тэмдэглэжээ. Энэ ч ортой байх. Дараагаар нь Германууд орсон ба тэгэсгээд хүмүүс нэг их үндэстэн дамжсан үзэл хийхээ больжээ. Сонирхолтой нь гэвэл бусад 200 гаруй орон, түүн доторх хэдэн зуун үндэстэнүүд дурьдагдалгүй өнгөрсөнд байгаа юм. Тэгэхээр дэлхий тэр аяараа голорч, шилэрдэг гэсэн ойлголтод хүрч болох. Үгүй бол надад хэл л дээ.

Америкууд цаг хэр барьдаг нь ямар америк гэдгээсээ хамаардаг бололтой. Латин гаралтай, Африк гаралтай хэд нь тийм ч их цаг барьдаггүй нь баригдав. Гэхдээ энд би бүдүүвчилж л хэлж байгаа болохоос бүгдийг нь огт хамруулаагүй болно. Аль ч газар БАРбаРУУД бий, аль ч газар Хүмүүс бий.

Ингэхэд дэлхий дээрхи хүн амын ихэнхийг эзэлдэг Хятад, Энэтхэг хоёр яадаг бол оо?

Цахим ертөнцийнхөн Хятадын томоохон бизнесмен, боловсролтой давхарга, төрийн удирдлагын ихэнхи нь тун дажгүй өөрчдлөгдөж байгаа гэсэн хариу ирүүлжээ. Гэвч нийгмийн ихэнхи нь мэдээж нөгөө л зангаараа…

Энэтхэгчүүд хэдий хэл өөр, шашин нь түмэн янз хэдий ч нийтлэг нэг соёлын ойлголттой нь 2-3 цаг эсвэл 2-3 долоо хоног шилэрдэгээрээ хоорондоо төстэй ажээ. Интернет л тэгж хэлсэн шүү. Бодит байдлыг нь өөрсдөө очоод мэдээрэй, би хариуцлага хүлээхгүй.

Томоохон гүрнүүд болох Европын хэдэн орнууд, эдийн засагт нөлөө үзүүлдэг хэд хэдэн дажгүй газрууд бүгд сайн үзүүлэлттэй байна. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс цаг сайн барьдаг байх нь. Алдах юмтай, хариуцах ажилтай хүн ер нь юу гэж л гол гараад байх билээ дээ.

Харин “Пост-Коммунистууд” бүгдээрээ шилийн сайн эрчүүд байх нь ээ. Нээрээ ч тэдний удирдагчид нь дандаа л цаг барилгүй нас бардаг, эсвэл огцордог байсан билээ. Гэнэтийн л гэсэн санаа.

Удахгүй “Та нарыг булшилна даа” гэсэн Никита дарга нэг мэдэхнээ л дарга байхаа больчихсон шүү дээ. 

Advertisements

One thought on “Цаг барих

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s