Зурагтанд донтохуй

Аливаа донтолтыг тодорхойлвол, ямар нэгэн байнгын давтамжтай, хор уршигтай хэдий ч хянах бололцоогүй болчихсон үйлдэлийг хэлж болох. Зэрэгцээд, архи, тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, хоол хүнс, компьютер, бүр ажил хөдөлмөрийн ч гэж ялгаж донтолт бүрийг тусд нь ялган хэрлэж болох. Харин зурагтыг их хэмжээгээр үзэх нь энэ жагсаалтад шууд бөгөөд олон нийтийн дунд хэвийн үзэгдэл болсоноороо нэрдэгддэг.

Зурагт бидэнд мэдлэг  өгч, хөгжөөн баясгаж,  анхаарлыг нэгэн зүгт татаж, бас бодит байдлаас тасрах ч боломж олгодог. Гагцхүү хэн нэгэн бээр үүнийгээ зогсоох гээд болж өгдөггүй тэрхүү хүчтэй донтох нөлөөнд үндсэн асуудал нь байгаа билээ. Сэтгэл зүйн эмч нарын дунд зурагтанд донтох нь хүнд зан чанарын томоохон өөрчлөлт өгдөг хэмээн томъёологддог байна. Хэдий албан ёсоор сэтгэцийн өвчин биш гэлээ ч, тэгж хэлж болохуйц хангалттай баримтууд бас олон.

Зурагт үзэх нь мэдрэлд нөлөөлдөг ба биед учруулж буй нөлөө нь тайвшруулах эмтэй зүйрлэж болом. Нойрсох явцдаа зурагтаа үзсээр байвал мэдрэлийн ядаргаа ч бас болж болдог гэнэ. Тухайн хүн амьдарлаас бүр мөсөн холдож зөвхөн дэлгэцэн дээр гарч байгаа буй ертөнцөд  орон, мөн энэхүү явц цааш үргэлжлэн хэт их үзэх хүслэн, тэгээд донтолт болон хувирдаг байна. Хүний нүдэнд онцгойгоор тусдаг энэхүү үйл явц нь амьд биеийн байгалиас заяагдсан сул тал болох өгөгдсөн мэдээлэлд хэт донтдог чанартай ч давхцдаг ажээ.  Хөдөлгөөнт зураг бүхий хиймэл мэдээлэл дамжуулагдаж байх агшинд түүнийг үзэж буй нэгэн өөрлүү нь урсах олон мэдээлэлд хариу дүгнэлт үзүүлэхийг хүсдэг боловч чаддаггүй нь харамсалтай. Энэхүү сэтэл мэдрэлийн үл зохилдоо нь санаа сэтгэлийг хямрааж бараг түр зуурын ухаан мансуурам нойрсолт болдог бололтой. Английн эрдэмтэдийн тэмдэглэсэнээр хүний генд угаасаа зурагт үзэх дуртай мөн чанар оршдог байна. Хүний бие мах бодь үнэхээр ч хөдөлгөөнт дүрс, зураг, бичлэгийг жирийн үл хөдөлгөөнт дүрсүүдээс илүүтэй хүлээн авдаг нь үнэн.

Зурагт үзэх нь орчин үеийн соёлд нэвт шингэлээ. Зурагт нь үнлсэн үүрэг болох энгийн, хэвийн аливаа хэм хэмжээг сэтгэл хөдөлгөм, анхаарал татам болгон дүрсэлдэг хэвээрээ байна. Эерэг, сөрөг аль ч мэдээллийг хүмүүсийн анхааралд мэдэгдэхүйцээр татсаар. Дараагийн нэг асуудал бол “Зохиомол” гэж хэлж болохоор олны танил хүмүүсийн амьдарлыг нийтийн сонирхолд түгээх; жишээ нь юу ч үгүй ядуугаас, хагартлаа баяжиж буй явдлыг дэлгэцээр цацах үүнд багтаж байна. Бидний үндсэн хэрэгцээ болсон хүнс, оромж, хамгаалалт нарын дараагаар зурагт орох болж, энэ нь ч үүгээрээ дамжуулан хов жив, цуу яриаг үзэгчиддээ хэвийн мэт цацсаар, дэлгэрүүлсээр. Тиймэрхүү нэврүүлгүүд ч гэсэн хүмүүсийн анхаарлыг гойд татна.

Интернет өнөөдрийн хэрэгцээт ихэнхи мэдээллийг өгч байгаа ч хараанхан зурагт шиг хялбар болж, хэрэглэхэд их хэмжээний чадвар шаардах болоогүй байна. Мэргэжилтнүүдийн олон дүгнэлт аргагүй ч зурагт бидний амьдралын хамгийн том хэсэг болсонтой санал нэгджээ. Энэ нь урлаг, уран сайхан, боловсрол мэдээлэл, шашин шүтлэг, итгэл бишрэл, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт ганцаараа өргөн орон зайг эзэлж, өдөр тутмын амьдралын хэв маягт гүн шингэж, хүн бүрийн хэвшил болжээ. Хүмүү хэдий мууг нь мэдэх ч, яаж ч өөрчлөөд чадахгүй зуршил бас болчихжээ.

Энэхүү муу зуршлаас салахад хиймэл ертөнцөөс салангид, илүү бодит, амьдралтай яв цав нийлэх хэв маягтай амьдралтай болох маш их чухал юм. Мэдээж зурагт үзэхээ болих нь амь амьдрал өөрчлөх асуудал биш агаад зөвхөн амьдрах хэв маягаа л сольж буй хэрэг билээ. Энэ донтолт нь зөвхөн бидний зан араншинтай холбоотой болохоос бие мах бодьтой огтхон ч холбоогүй. Зөвхөн илүү шинэлэг,  өөр зүйлийг л хайх хэрэгтэй. Зурагтыг чөлөөт цагаараа, хэмжээ хязгаартайгаар үзэж, зуршил болгохоос сэргийлэх нь чухал. Үүнийг хийх нь заримдаа өөрт байгаа ганцаардал, уйтгар гунигтай тэмуэх гэж ч санаж болох.

Эцэст нь, алдарт Эллен Паррын хэлснээр” Залхсан, утйгарласан алив явдалд эрж хайсан, халуун хүсэл л илааршил болдог. Энэ халуун хүсэлд ямар нэгэн асуудал ердөө ч үгүй.” гэж зөвлөмөөр байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s