Шиллерийн асуудал

Хүндрэл бэрхшээл гэж нэг ойлголт бий. Ямар сайндаа л өнөө өглөөнөөс одоо хүртэл би нэлээд олон асуудалтай тулгарч, тулгарч үүнийг блогтоо бичиж байх билээ. Хувийн амьдрал, ахуйн амьдрал, олон харилцаанууд бүхий нийгмийн амьдрал гээд асуудалд нэрвэгдэхгүй, дайрагдахгүй нэгээхэн ширхэг ч амьдралын талбар алга. Хаа нэг хүрээд зогсох болов уу гэтэл амьдрал заавал дахиад нэг хүндрэл бэрхшээлээр бэлэг барих юм даа. Фредрих Вон Шиллер хэмээх агуу зохиолч өөрийн нэгэн шүлэгтээ ингэж өгүүлжээ.

Let none resemble another;    (Аль нь ч адил эс санагдах)

Let each resemble the highest; (Аль нь ч дээдийн хэцүү мэт бодогдох)

How can that happen?;            (Яагаад ийм зүйл болов ?)

(Friedrich von Schiller – A Problem)

Үнэндээ асуудал болгон цаг мөч, тохиож буй үе бүртээ томоос том, тодоос тод, үл давтагдаж буй зовлонгийн урсгал мэт санагддаг нь үнэн юм. Иймээс асуудал нь өөрөө амьд явахын шинж тэмдэг ажээ. Энэ миний л бодол.

Миний хот

Улаанбаатартаа очоогүй жил гаран болж байна. Юу болж, яаж өөрчлөгдөж байгааг нь байнга уншдаг, сураг дуулдаг, мэдээлэл авдаг ч би ямар нэгэн байдлаар тэнд амьдраагүй тул асуудал зовлонг нь сайтар ойлгохгүй байж болох талтай. Гэхдээ өсөж төрсөн, ундаалж ууссан тэр л хот, миний соёл хаа ч байсан санагддаг, дутагддаг юм байна. Сураг сонсохнээ, Улаанбаатарын замын түгжрэл гэж хамгийн том асуудал байгаа бололтой. Байнга л гацаад байгаа, одоо бол бүр зогсчихдог болсон бололтой. Үнэндээ тийм л байсан л даа. Дээхэн үед бол бүр хувийн машин бүр нүдний гэм байсан цагт “Автозамын түгжрэл” энэ тэр бол бүр байхгүй, болох ч үгүй, зүүдэнд ч орохгүй ойлголт байсан биз. Тэр үед үнэндээ яаж ажил хэргээ, амьдарлаа авч явж болдог байсан байна аа? Хийх юу ч байхгүй байждээ.

Түгжрэл энэ тэр асуудлыг мартая. Дараагийн нэг асуудал бол “Утаа”. 1996 байна уу, 97 байна уу, “Улаанбаатар” телевиз нэртэй байхдаа тус сувгаар нэг хүүхдээ хөтөлсөн гэр бүлийн хоёр аймшигтай дайны золиос болсон газар явж байгаа мэтээр аваарын сүртэй баг өмсчихсөн явж байсан асан. Гэтэл одоо тэр нь бодит байдал болчихсон, харин зурагтаар гардаг баг нь л биелэл болж чадаагүй явж байх нэгэн жишээ толгойд орж ирж байна. Аймшигтай их утаа одоо өвлийн саруудад хүн ардыг тэр чигээр нь бухимдуулахаар хүлээж буй. Хүн бүр айдастай байх шиг. Гэлээ гээд ямар УБ-с бүгдээрээ нүүж Парист амьдралтай биш, тэгж хүссэн ч, бүр мөрөөдсөн ч боломжгүй, утгагүй хойно яая гэхэв?

Ийм үндсэн хоёр асуудал л хамгийн том нь байгаа юм шиг хэдий ч цаана газрын наймаа, дээрэм хулгай, өвлийн улиралд дулааны асуудал, ханиад томуу, шинэ жилийн шөнөөс өмнөх эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо, нийтийн тээвэр, халтиргаа гулгаа, худал мэдээлэл, хулхи бараа, луйврын сонгууль, авилга гээд л Улаанбаатарт зөндөө асуудал бий.

Нэг хөгжиж буй орны нийслэлийн асуудал ийм байг. Тэгвэл хөгжчихсөн орнуудад ямар байдаг бол?

Тэд ч гэсэн бас бөөн асуудал. Хоорондоо нэгдэж хүчтэй байх гэсэн ЕВРОП одоо өрөндөө бие биенээ хэмэрч эхэлж байхад, АНУ дотооддоо хэн ч төлж дийлмээргүй их тооны өртэй сонсогдож байх жишээтэй. Үүгээр зогсохгүй энд тэнд хувьсгал гараад ч байгаа юм шиг, эсвэл утга учиргүй үймээн самуун дэгдээд ч байгаа юм шиг. Асуудал, асуудал, асуудал.

Тэгвэл хувь хүмүүсийн амьдралд юу болж байнаа.

Бас л бөөн асуудал.

Тэгээд асуудал гараад байдаг нь юуных вэ?

Бид өсч, өөрчлөгдөж, алдаж, эндэж эцэст нь ямар нэг юм олж авахын л төлөө гэдэгт би итгэж байна. Яг л ургаж ирсэн болгон нь хамгийн хэцүү даваа мэтээр харагддаг асуудал, өөрөө би амьд, дэлхий амьд байгааг л илтгэж байгаа ажээ.

Машингүй байснаас түгжирсэн нь, хотжоогүй байснаас, заваараад ч хамаагүй утаатай өвөлжих нь, юу ч үйлдвэрлэхгүй байснаас архи үйлдвэрлэх нь, нүүрсээ зарахгүй байснаас эртхэн ухсан нь, “Хоосон толгой”- той байснаас “Оюу толгой”-той байсан нь, амьдрахгүй үхчихсэн байснаас асуудалтай амьд байсан нь хамаагүй дээр юм даа. Тэгэхээр өнөөдөр асуудалтай байгаа бол битгий гутраарай. Би ч гэсэн асуудлатай л хүн. Өсч, хөгжихийг л хүсээрэй гэж урамшуулмаар байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s