Хайр гэгч урлаг уу? (монгол орчуулга)

(Үүнийг орчуулж амжилгүй явсаар байгаад нилээн удлаа. Тэгээд өнөдөр блогтоо нээж байна. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй. Ochiroowits)

 Хайр гэгч урлаг уу? Тийм бол хичээл зүтгэл чармайлт шаарддаг байх нь. Аль эсвэл энэ нь зүгээр л тохиолдлоор, аз таарвал олддог тааламжит мэдрэмж үү? Энэхүү жижиг ном хэдий өнөөдөр хүмүүний дунд нийтээр мөрдөгдөх болсон санаа дээр үндэслэгдсэн ч, мөнхүү санаа нь өнгөрсөнд ч бас л байсан зүйл юм.

Хүмүүс хайрыг чухал биш гэж ерөөсөө боддоггүй ажээ. Тэд хайраар цангаж, олон янзын жаргалтай, бас гунигтай хайраар амьсгалсан кино үзэж, зохиол уншиж, зуу зуун хайрын шалдар булдар дуу сонсдог хэрнээ, өдий хүртэл хэн ч хайрын талаар энэ нь суралцах ёстой эд гэдгийг ойлгоогүй явсаар л.

Энэхүү сонин гэмээр хандлага нь дангаараа эсвэл өөр хэлбэрээр ердийн хэмээр заншил болсон болой. Ихэнхи хүмүүс хайрын хамгийн том бэрхшээл давааг ерөнхийлөн харахдаа хэн нэгнийг хайрлах, мөн чингэх чадвар гэдгээр бус хэн нэгнээр хайрлуулах хэмээн үздэг. Ингэхээр тэдний хувьд асуудал нь хайрлах бус хайрлуулах, хайрлуулам харагдах болдог гэхэд болно. Эхнийх нь, эрчүүдийн голчлон гаргадаг нийгэмдээ эзлэх байр сууриар буюу амжилттай, эрх мэдэл, эд хөрөнгө бүхий байх юм. Дараах нь, эмэгтэйчүүдийн хэрэглэдэг дур булаам харагдаж, өөрийн бие хаагаар түрүү барьж, хувцас хунараар гоодох. Үлдсэн зарим арга нь эмэгтэй, эрэгтэй гэлтгүй чанарууд болох сэтгэл татам харагдах, эелдэг байх, сээтэн хаян яриа хөөрөө өдөх, тусч боловсон төрх гийгүүлэх, даруу төвшин байх тэргүүтэн болно. “Бусдад нөлөөлөх, бусдыг татах” энэ амжилттай мэтээр үзэгдэх аргууд уул ёсондоо зүгээр хайрлуулах л гэсэнтэй ихээхэн төстэйхөн зүйл. Манай нийгэмд сайхан сэтгэгдэл төрүүлэм төрх нь ерөөсөө нэр алдар бүхий, тачаангүй дүр төрхийг хослуулсан тийм л утга болжээ.

Хайранд суралцдаг гэдгээс тэс ялгаатай энэхүү үзэл санааны дараагийн нэг хандлага бол, асуудал нь чухамдаа хайрлах бие хүндээ байгаа гэдэг үзэл буюу хайрлах чадварт буй асуудал юм. Хүмүүс хайр гэдэг нь энгийн ойлгомжтой зүйл бөгөөд, гол хэцүү нь хайрлах зөв обьектоо олохдоо (бие хүн гэж би ойлгож байна-орчуулагч), тэгээд түүгээрээ хайрлуулахад буй гэж сэтгэдэг. Энэ зүйл уг төрхөө өнөөгийн нийгэмд олоход хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн юм. Эхний шалтгаан нь 1920-иод онд тохиосон их өөрчлөлт болох “Хайрлах обьект”-оо чөлөөтэйгөөр сонгохыг илүүтэйгээр үзэх хандлага юм. Викториагийн үед (“Үйлдвэрлэлийн хувьсгал”-ын алтан үе) дэлхийн маш олон ёс заншилд байсан чухал хандлага бол хайр гээч нь байгалийн журмаар, хувийн туршлага энээхнээр амиа олоод тэгээд гэрлэлтэд хүрдэг зүйл байсангүй ээ. Өөрөөр хэлбэл, гэрлэлт нь тогтсон гольдрилтой буюу угсаатан гэр бүлүүдийн хооронд, эсвэл зуучлагчдаар дамжуулж гэхчилэн нийгмийн шалгуурыг даах, үнэн дээр үндэслэгдсэн, нэгэнтээ хайр гэгч нь байгаа бол тэр нь гэрлэлтийн дараа ч гэсэн яг л адилхан хөгжиж, цэцэглэж (нэгэнт гэрлэсэн бол унтаа болдоггүй – орчуулагч) байхаар байжээ. Чингээд сүүлийн хэдэн үеэр харвал дэврүүн сэтгэлээр босгогдсон хайр гээч “Барууны ертөнц”-н нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн соёл болчихлоо. АНУ-д л гэхэд, мөнөөх тогтсон гольдрол бас ч гэж утгаа бүр мөсөн алдаагүй ч, олонхийн санааг харвал “Хайр” бас л “Дэврүүн сэтгэлгээн” дээр (романтик) үндэслэгдсэн, хувийн туршлагаар бэхжсэн, гээд үүний дараагаар гэрлэлтрүү хөтөлдөг тийм л ойлголт болсон байна. Энэхүү хайрын, шинэ, эрх чөлөөний ойлголт нь үүнийг машид обьектив болгож, цаашлаад хайрын үндсэн үүрэг, төрхийг ихэд сэвтээж байгаа билээ.

Үүнтэй тун чиг ойрхон нэг баримт байгаа нь орчин үеийн нийгэм журмын амьдралын чухал нэгэн үзүүш юм. Энэ нь бидний нийгмийн бүхий л хэсэгт нэвчсэн худалдан авах таашаал, үүнээс үүдээд биелэгдэх хоёр талын харилцан ашигтай солилцоо гэж хэлж болох. Орчин үеийн эрчүүдийн аз жаргалыг хэмжих нэгэн хэмжүүр нь дэлгүүрийн лангуунд харагдах эд юмсыг бэлнээр болон зээлээр эсвэл лизингээр авах чадал чинээ гэж ойлгогдох болжээ. Улбаалаад хувь хүн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүнийг ийм л нүдээр хардаг болсон байна. Сэтгэл татам залууд царайлаг эмэгтэй, тийм эмэгтэй мөн ийм л эрэгтэй, дараагаар нь тэдний шагнал нь тусдаа ойлголт. Сэтгэл татам гэдэг нь өнөөгийн нийгмийн хэмжүүрүүдийг нэгтгэн багцалсан зах зээл дээрхи миний өмнө дурьдсан хэдэн үзүүлэлт. Яг хүний юу нь сэтгэл татам болгоод байгаа нь цаг үеэ мэдрэх, бие бялдарын хөгжил, санаа сэтгэлийн яв цав дээр тогтоно. 1920-иод онд бол уудаг, тамхилдаг эмэгтэй сэтгэл татам, тачаангуй байсан бол өнөөдөр гэр орон, эр нөхрөө сайн гэгч нь халамжилдаг, үл ялиг нууцлаг тийм эмэгтэйчүүдийг загварын чиг хандлага илүү ойшоох болжээ. 19-р зууны төгсгөл болон 20-р зууны эхээр ширүүн догшин, алдар нэр горилсон эрчүүд бол жинхэнэ эр хүн байсан бол өнөө үед тэрээр эелдэг, хүлээцтэй байвал илүү гүйлгээтэй байх нь. Аль нь ч гэсэн, хайрлан дурлах нь, дагаад үүний хөгжил дэвшил нь эдгээр хэмжүүрүүдэд хэр тохирч байгаагаас солилцооны зах дээр сайн гүйх эсэх нь хамаарна. Би яг л наймаа хийж байгаа аятай, авах бараа маань хүсэл татсан, нийгмийн одоогийн шаардлагад нийцсэн, зэрэгцээд миний өөрийн билэг авьяас үнэлгээг хүсэн сонирхсон байх хэрэгтэй. Дараагаар нь яв цав таарсан арилжаа зах зээл дээр бие биеэ олох ахуйд солилцоо явагдана аа. Үл хөдлөхийн арилжаатай тун төстэйгөөр нуугдмал, алсдаа дэвших боломж бүхий авъяас чадварууд наймаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү зах зээлтэйгээ маш нягт уялдаа холбоо бүхий ийм нэгэн зураглалыг, эд мөнгө юугаа хөөсөн үнэ цэнийг хүмүүний хайр дурлалын нандин хэлхээтэй харьцуулахад нэг их ялгаа гарахгүй агаад, үүнд гайхаад байх ч асуудалгүй болсон байна.

Хайр дурлалд суралцах нь үр ашиггүй гэж ойлгогдох энэ үзлийн гурав дахь том алдааг дараах байдлаар илэрхийлъе; энэ нь анхны бөгөөд эндэлтэй дурлалаас гарсан мэдрэмж, тогтмол оршилтой хайран дунд байна гэсэн ойлголт (бүр сайн хэлбэл хайран дотор орших гэе) зэргийн дунд будилсан үл ойлголцол юм. Хэрэв энэ дэлхий дээр байх бид, анх уулзахдаа нэг нэгнээ  танихгүй байсан хэдий ч удалгүй өөрсөд дундаа буй ханыг нэвтэлж, ойр дотно болж, нэгэн бие болон сүлэлдэж буй бол үүнийг хорвоо ертөнцийн хамгийн сэтгэл догдлоом, нандин мэдрэмж гэх нь зүйтэй. Хэрэв тэд өмнө нь ганцаардсан, хаагдсан, хайр дурлалгүй байсан бол одоо ийм дотно байгааг бүр ч илүү гайхамшиг гэж хэлж болох. Энэхүү гэнэтийн үйл явц мэдээж бие мах бодийн хүслээр татагдаж, түүгээр тэжээгдсэн л байж таараа. Хэдий ийм төрлийн дурлалын бал бурам хайр сэтгэлийн язгуур уг төрх ч гэлээ энэ нь удаан үргэлжилдэггүй. Хос хоёр ойртон, ойртсоор нэг мэдэхнээ халуун дотно бүхнээ бага багаар гээсээр, харилцан бие биенээсээ уйдан анх л ассан тэрхүү галаа бөхөөж орхидог. Угтаа бие биенээ үл мэдэн эхэлсэн ч гэлээ, үнэн хэрэгтээ хоорондоо сэтгэлээ алдан гүйсэн тэрхүү мэдрэмж дараагийн ганцаардалруу хөтөлдөг аж.

Хамгийн амархан нь хайрлах гэсэн энэ л хандлага үргэлжилсээр хайрын тухай жинхэнэ бодит, эсрэг чанараа дийлсээр байна. Ертөнц дээр энэхүү хайр дурлал шиг асаад унтардаг ямар ч үйл ажиллагаа, албан байгууллага алга. Хэрэвзээ иймэрхүү аль нэгэн үйл байгаад үүний сүйрлийг нь мэддэг бол хэн ч ийм юманд орооцолдохгүй бизээ. Гэвч энэ нь хайр дурлалын асуудал дээр тааж мэдэх ямар ч боломжгүй тул үүнийг гэтлэн давах цорын ганц, зөв арга зам байгаа нь алдаа эндэгдлийг шинжилж, хайр гээч гайхамшгийг судлан, үүний жинхэнэ утга мөн чанарыг олохуйд билээ.

Амьдрах нь урлаг гэдэг шиг хайрлах нь урлаг гээчийг ухаарахын тулд хамгийн эхний алхам нь үүнийг яг л бусад урлагийн төрлүүдийн адилаар (хөгжим, үнэт эдлэл, анагаах ухаан, зохион бүтээхүйн адил) судлах, сурах хэрэгтэйг хүлээн зөвшөөрөх нь юм.

Ямар зүйлс урлагт суралцахад зайлшгүй шаардлагатай вэ?

Аливаа урлагт суралцахад хоёр зам байдаг нь; онол болоод бусад хэмжүүрүүдэд мэргэших, нөгөөх нь бодит амьдрал дээр сурснаа хэрэгжүүлэх зэрэг юм. Хэрвээ би анагаах ухаанд суралцая гэвэл, миний эхний зам нь хүний бие эд эрхтэнийг, элдэв янзын өвчин эмгэгтэй судлахаас эхлэнэ. Хэдий би энэ талаарх онол, мэдлэгтэй болж болох ч энэ нь би үүнд суралцлаа гэсэн үг огтхон ч биш билээ. Би ихэд хичээн, дадлагажсаны дараагаар миний онол болоод арга барил замаа олж нэгэн билэг болон анагаах ухааны цэгт хүрэх болой. Гэвч үүнээс гадна хамгийн чухал нь болох чин сэтгэлийн зориулалт, анхаарал, бүх хүчээ дайчилсан тэр л чанаргүйгээр би энэ дэлхий дээрх ямар ч урлагт суралцах боломжгүй юм аа. Өмнө дурьдсан урлагийн төрлүүдэд энэ нь үнэний чин хувьтай. Магадгүй үүнд л хүн төрөлхтөний өнөө хүртэл алдаад, эндээд буйгийн хариу, “Хайр” гэгч эрднийг суралцдаг гэж итгэдэггүйн шалтгаан тайлбарлагдаж байна. Иймээс л хүмүүс урлагаас илүү, хайраас дээгүүр эд баялаг, мөнгө, алдар нэр, эрх мэдэл, хувийн амжилтаа урдаа тавьж бидний бүхий л хүч, билэг чадвар эдгээрийг олж авахад зарцуулагдаж, хайранд суралцахад юугаа ч үл өгч буй ажээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s