Ирэх зуун жил

Ирэх зуун жил

Монгол орон хотлоороо “Үндэсний эрх чөлөө”-гөө олж, хоёр зууны түүчээ үзсэн Манж чин гүрний дарлалыг түлхэн унагасаны 100 жилийн ойг сүр дуулиантайгаар тэмдэглэж байна. Энэ түүхт ёст ой, аугаа их бахархал үнэн хэрэгтээ монгол хүн бүрийн дунд тэр дундаа энэ зууны шинэ гараа болж буй залуу, шинэ Монгол улсын идэр иргэдийн хувьд юутай ч зүйрлэмгүй их омогшил, түм түмээр хэмжигдэх баяр хөөр юм.Тэртээ олон жилийн өмнө нийгмийн түвшинд даруй 800 жилийн өмнө байснаасаа бараг л дээрдээгүй явсан Монгол орон өнөөдөр 100  жилийн дараа ирээдүй алсыг гэрэлтэйгээр харж сууна.

“Эрх чөлөө” чухам тэр үед хаанаас ирэв. Миний бодлоор, түүхийн цаг хугацааны олон мөчлөг дунд байсан золгүй хувь заяа чухам  энэ л 1911 оны 12 сарын 29-нд тал нутагт эргэн аз хийморь болон гийжээ. Анхны хэт их гүрэн болж морин дэлэн дээрээ дэлхийг дагуулж явсан бид тэр үеийн байдлаар хөгжил дэвшлийн харьцуулашгүй буурай, ард олноороо оюуны бөгөөд сэтгэлгээний, цаашлаад эдийн засгийн цөлд байсан гэлтэй. Тоо нь цөөхөн атлаа, тал нь сахил хүртэн амьдрал тэмцлээс тасарч, нийгмийн баялаг бүтээх битгий хэл, хомслогч болж үлдсэн тэр л монголчуудад ёстой “Тэнгэрийн хувь” заяасан аж. Би ч мөн адил өнөөдөр түүхээрээ, аз од нь гийсэн эх орноороо, өөртөө оногдсон үндсэрхэг үзлээрээ бахархаж байна.

Эв нэгдэл

Түрүүн дурьдсанчлан энгийн монгол хүн олон зүйлээс нойрсож хоцорсон тэр олон жилийн зовлонг тухайн үедээ монголчууд эв нэгдлээр ялж чаджээ. Үүнийг л би хэлэх байна. Бид омог ихтэй, цус халуунтай, асуудлыг хүчээр ихэд шийддэг сул талтай омголон хүмүүс. Үүнээсээ болоод ч ертөнцөд ховор төрөх зальтай Энх-Амгалан (Кан-Си) хаанд шашин төр, баруун зүүнээрээ талцаж байгаад бариулсан, угтаа бие биенээ барьж идсэн. Энэ бол өнгөрсөнд тохиосон монгол хүн бүрийн бодож явах яалт ч үгүй учиртай гашуун үнэн басхүү сургамж.

Нийгмийн аль ч шатанд, үндэстэн бүрт төгсөөр гинжлэгдэн нийлсэн цаг гэж ерөөсөө байдаггүй, байх ч үгүй. Байсан гэвэл хутга засал, тархи засал, буу заслаар хийсэн байх. Хүн байгаа тул тэнд олон ургалч үзэл байна, үгүй бол тэр хүний нийгэм биш. 1911 оны үед ч гэсэн ноёд тайж, лам хуварга гээд олон ургасан, баруун зүүн дайвсан үзэл үлэмж байсан. Олон удаагийн баримт, цуу яриа зэргээс энэ нь харагддаг ч тэдэнд нэгдсэн, аль аль тал нь үл мартах ариун голомт Монгол байжээ.

Хэдий монгол далай байж байгаад тэнгис, тэгээд нуур, цөөрөм болоод байсан ч тэр л голомт хэн хэнийх нь үзэл бодол, шашин, мөнгө төгрөгнөөс нь илүү байсан тул өнөөдөр би монгол улсын иргэн гээд бардамнан амьдарч байгаа юм аа.

Асуудал, зөрөлдөөн, үл ойлголцол байгаа ч бидэнд буй ариун голомт, халуун зүрх болсон үнэт зүйлсээ мартаж болохгүй. Тэр цэгээс ухарч болохгүй. Эв нэгдэл гэдэг нь төгс холбоо бус, хэрэгтээ ариун голомт дээр тогтох, эгнэгт үл орхих төгс сэтгэл гэж би итгэж байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнол

1911 оны дараагаар цаашдийн 1945, 1961 он гээд тусгаар тогтнолоо ямар нэг хэлбэрээр баталгаажуулсан хэлбэр өнгөрсөн 100 жил дотор нилээд болоод өнгөрчээ. Гэвч хувь заяаны төөргөөр “Ардчилсан” хувьсгал эх орны жинхэнэ эрхийг өөрсдөд нь хүртээв. Үүнийг харах ахул, магадгүй, даруй 100 жил зөвхөн энэ хүлээн зөвшөөрөгдөх, үгүйдээ тусгаар байх, цаашдаа өөрийгөө хэний ч нөлөөгүй авч явах гээд гайхалтай удаан, хэд хэдэн үеийг энэ хооронд зөвхөн энэ зүйлийн төлөө л зориулж.

Иймийн хувьд ч Монгол гэдэг улсын өмнө нь байсан бус одоо байгаа тусгаар тогтнол ямар их цус, доромжлол, хөлс хүч, хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрснийг төсөөлөхөд бэрх. Тэгэхээр өнгөрсөн зуун жил минь улс болох гэсэн үнэнхүү тэмцэл байж.

Ирэх зуун жил

Ингээд 21-р зуунд Монгол улс эргэн ирж байна. Хараахан эргэн ирээгүй байгаа. Учир нь өнөөгийн Япон, Солонгос, Сингапур, Шинэ Зеланд, Израйль гэх бүс нутагтаа тэргүүлэх орнууд чухам эдийн засгийн хувьд хэний ч авдарыг ухахгүй, гэдэс дүүрэн, сэтгэл амар, илүүгээ өгч чаддаг жинхэнэ бардам амьдарч байна. Тэр орнуудад энэ дэлхийн олон борчууд шинийг мөрөөдөн, сайхныг төсөөлөн очиж байна, амьдарч байна, хөгжилийг нь хараад шагшиж байна.

Монгол орны дараагийн буюу, магадгүй 100 жилийн өмнө эхэлсэн тэр хувьсгалаас ч том хувьсгал буюу хөрөнгөжиж, тогтворжин, эдийн засгийн хувьд жинхэнэ хувьтай болон тогтох том үе шат, тусгаар тонгнолын их даваа айсуй.

Энэ бол ирэх зуун жил. Дараагийн шинэ эрин. Монгол хүн бүрт өгөгдсөн, заяагдсан, нэхэл дагал болсон их дуудлага.

Ирэх зуун жил эх оронд минь зуун зууны тэртээд байсан их хувь, тэнгэрлэг Их хааны аугаа итгэл, бадрангуй зориг үргэлжид мандан байг.

2011 оны 7 сарын 13

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s