Европын хямрал

Түрүүчийн удаа би Грект болоод буй хямрал ба үүний үүсэл, цаад шалтгааны талаар ихэд энгийн бөгөөд ойлгогдохоор бичсэн билээ. Ийм хялбар байгаа нь нэг талаар дурдах гэж буй санаагаа илүү ойр хүргэх миний энэ удаагийн оролдлогод дөхөм болох, нөгөө талаар энэ бүхэн нь ерөөс эдийн засаг ба улс төрд болж буй цоо шинэ үзэгдэл түүхийн шинэ хуудас учраас тэр.

Европын холбоо гэж нэг Эзэнт гүрэн буй. Ингэж нэрлэхэд учир дутагдалтай ч хоорондоо чөлөөтэй зорчилцдог, нэг далбаа тугтай, эдийн засагт нь байгаа цаасан дэсвгэрт нь бараг л шинэ доллар болсон (практик дээр илүү ханш бүхий) ийм нэгдлийг би Эзэнт улс гээд бодъё.

Түүх

Анхлан 1952 онд ГерманФранцИталиБельгиГолландЛюксембургийн вант улсууд Европын нүүрс ба болд гангийн нэгдлийг байгуулсан нь одоогийн Европын холбооны үндэс суурь болох нь тэр. Дэлхий дээр болсон аймшигт хоёр дайн чухам эдгээр орнуудын хоорондын үйлдвэрлэлийн өрсөлдөөн, үндэсний хэт даврах мөн чанартаа ашиг нь үл гарах үзлээс болсон тул энэ зөрчилдөөнүүдээ ерөнхийдөө шийдээд тэгээд яваандаа ахиц гарвал дараагийн шатанд хамтдаа гарах гэсэн бодол энд байжээ. Мэдээж хамгийн чухал нь үндэсний гэх явцуу бөгөөд тухайн орон нутагтаа байхад зохимжгүй үзлийг бага багаар хүчийг нь сааруулах. Явсаар “Европын нэгдсэн эдийн засгийн нийгэмлэг” Ромд болсон хэлэлцээрээр бий болж удалгүй цөмийн эрчим хүчний хамтран ойлголцол, ашигтай ажиллагааг зохицуулах “Европын цөмийн эрчим хүчний нийгэмлэг” байгуулагдав. “Ромын хэлэлцээр” 1959 он гэхэд бүрэн хүчинтэй боллоо. Одоо хамтарч болоод байгаа болохоор дахиад дээш гарах нь зүйн хэрэг.

1960-с 1970 бол шинэхэн хосууд гэрлэхээрээ зан зангаа авалцах адил гишүүн орнуудын нөхөрлөл үл ялиг тэмцэлтэй болж эхэлсэн цаг байсан ба (Франц зөвлөлийн дээд эрх мэдэлд эргэлзэх, энэ талыг сулруулах гэх зэргээр) үүний дундуур харин Мержерийн хэлэлцээр гэгч 1967 оны 7 сарын 1-нд хүчинтэй болж залуу гэр бүл дотроо үйл ажиллагаагаа хуваарилсан 3 байгууллага бүхий нэгдсэн нэг нэртэй тийм нэг айл болоод ирлээ.

1973 оноос Дани, Ирланд, Их Британи нар энэхүү нэгдэлд нэгдэв. Норвегичууд ч мөн адил дутахгүй элсэн орох гэсэн боловч санал хураалтийн шийдэл тэдэнд эсрэг хаиу өгчээ. Норвеги орсонгүй. 6 жилийн дараа Европын парламент болтлоо өргөжсөн өмнө хуралдаж байсан танхим тив дэх анхны шууд шатны болоод ардчилсан сонгуулийг зохиожээ. Өөрөөр хэлбэл өөр өөр үндэстэн нэгдэн орсон том айл болох шат ирлээ. Өмнө нь хэлсний дагуу ахиц гараад байвал улам л хамтраад байдаг нь ёс болж эхлэв.

Грек 1981, Испани хөрш Португалтай цуг 1986 онд элсэн орсноор хүрээ улам өргөжив. 1985 оны Шенгэний гэрээгээр харилцан хилээ нээх, мөн ондоо туг далбаагаа хар хөх өнгөн дээр алтан шар таван хошуугаар зуруулах гээд харилцаа бүр дотны болов. Мэдээж 1990 онд Зөвлөлтийн хатуу дэглэм нойрмог болж эхэлмэгц “Европын нийгэмлэг”-н нөлөө бүхий гишүүн Герман нэгдэж, нийгэмлэг Зүүн Европруу хилээ тэлж, Копенгагенд нийгэмлэг өнөөгийн “Европын холбоо” болов.

Албан ёсоор уг холбоо 1993 оны 11 сарын 1-нд Маастриктийн хэлэлцээрээр сууриа олжээ. Австри, Швед, Финланд бүгд л 1995 онд нэгдлээ. Угаас ажил төрөл бүтээд, сайн сайхан яваа газар хүн бүр л нэгдэхийг хүснэ. Өмнөх ёсоор хамтарвал ахих учиртай.

2002 он гэхэд өөрийн гишүүн 12 орондоо Евро гэх мөнгөн тэмдэгтээ арилжаанд оруулж “Европын холбоо” жинхэнэ нэгдэлд хүрсэн. Учир нь үүнээс хойш, түүнээс цааш энэ нэгдэлд орсон хэн ч бай нэг тогооноос хоол идэж, нэг нь өвдвөл бүгдээрээ өвдөх цаг болсон гэсэн үг. Хамтралын дээд цэг.

2004 онд Европы холбоо түүхэнд байгаагүйгээрээ  хүрээгээ тэллээ. Мальт, Кипр, Словени, Эстони, Латьви, Литвани, Польш, Чех, Словак, Унгар бүгд л нэгдлээ. 2007 оны 1 сарын 1-нд Румын гишүүн болов. 2009 онд энд нэгдсэн сонгууль явагдлаа, мөн оны Лисбоны хэлэлцээр эдгээр орнуудын нэгдэл улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хийж, ерөнхийлөгч, түүний шадар гэх мэтийн “Европын зөвлөл”-н асуудлуудыг нэг мөр болгов.

Үндсэндээ Европын холбооны товч түүх гэвэл энэ.

Асуудал

Ийнхүү эвлэрэл, хамтын хөгжлийн толь болсон нөхөрлөл сүүлдээ нэг бие болсон бие биенийхээ өмнө хариуцлага хүлээсэн улс төр, эдийн засгийн цул боллоо. Хэдий түүхээс нь харвал үргэлжид хамтын оролцоо, жинхэнэ ардчилалаар асуудлуудыг шийдэж байсан ч энэ нь тэр бүр томоохон хэмжээний мөнгөний хямрал хүртэл болж байсан удаа үгүй. Миний хэлэх гээд буй санаа гэвэл найзууд хамтраад бизнес хийхээрээ хэрэв аргаа олвол сайн байдаг ч бие биенийхээ эрх ашгийг хөндөөд ирэх тэр мөчид нэгийг бодоцгоож нүүрээ буруулцгаадаг. Тийм учраас л эдийн засагтай холбогдсон их өр, төсвийн том алданги Европын хобооны, ерөөс дэлхийн олон нэгдэл холбоодод томоохон сургамж өгч байна.

Урьд нь ийнхүү нэг вальютын дор захирагдаж 500 гаруй сая хүн 27 орныг эгнээндээ нэгтгэсэн нэгдэл түүхэнд үгүй. Мэдээж улс бүр өөр өөрийн гэсэн захиргаа, төрийн эрэг шурагтай тул хил хязгаар хэтийдсэн буурал европт болоод байгаа Грек хямрал нь зөвхөн тэдний ч бус тэр чигээрээ Европын холбооны хямрал юм. Энэ удаа харин дотоод өр бүхий орон эргээгээд зээлсэн, авсан мөнгөө найзууддаа эргүүлж төлж чадахгүй байж болох тйим хямрал.

“Олон улсын валютын сан” гэж анх алс тэртээ 1944 онд Нью-Хэмпширт болсон Бреттон-Вудын бага ху­рал дээр бий болсон нэг банк шиг сан бий. Яг үнэндээ банк. Жил болгон л нэг хөгжлийн стандарт бүхий зүйлс тавиад түүнийгээ мөрдүүлдэг банк. Тэдний тавьсан эдийн засгийн хатуу бодлого (austerity package) Грекийн парламинтаар ирэх долоо хоногт батлагдах эсэх нь тодорхой болно. Эрх баригч намын зарим гишүүд үүнд эргэлзээтэй байгаа бол сөрөг хүчин  харин дампуурлаа зарлаад элдэв цаг үрэлгүй шуудхан зээл тусламж мэтийн ирээдүйн их өрнөөс гарах хүсэлтэй байгаа. Энэ нь ч их л бодитой зүйл юм.

Грекийн төв талбай дээр болсон их жагсаалд байгаа ихэнхи хүмүүс энэ төслийг л эсэргүүцээд байгаа билээ. Хэрэв энэ төсөл дэмжигдвэл Грек эхний ээлжинд зээл авах ба хүүтэй тэрхүү өрөө байж байгаад төлнө. Мэдээж өр ширгүй 2013 оныг дуулиан багатайгаар давах сонирхол хүн бүрт бий. Гэхдээ 2013 оны дараа 14 гэж гайтай жил гарч ирэхэд энэ бүх үлгэр сайн сайхан тун чиг хатуу дампуурал, олон хүмүүсийн сэтгэлийн дарамт, мөнгөө алдсан хөрөнгө оруулагчдын харууслаар дуусч болох. Тэр төгсгөл бол аль хэдийн одоо байгаа, нэгэнт бий болсон хямрал. Ямар ч бай хэдэн жил гайхамшиг хүлээж байгаад, 2014 онд бүр их мөнгө нохойн замаар ороод, миний түрүүний бичдэг Европын холбооны түүх бараг л салах барих дээрээ тулах байх даа.

Ийм зүйлийг Германы талаас бас л харж байна. Гэхдээ Европын нөлөө бүхий удирдагчид удахгүй сонгуульд орноо. Ялахад тайван байдал, эдийн засгийн намжуухан орчин хэрэгтэй. Харин дараагаар нь юу болдог бол.

Тэгэхээр одоогийн тусламж “Евро”-г аварч буй бус харин ч.

Тони Блейр ерөнхий сайд байхдаа “Поунд”-г “Евро” болгох гээд чадаагүй. Намаас нь ч, Консервативийнхнаас ч дэмжлэг эс олсон. Тухайн үед Британид их л намуухан, бөөн нийгмийн халамж болоод байсан ба саяхан Камерон төсвийн их хэмжээний таналт хийж өөрчлөлт, найдвар бүхий урсгалыг бий болгож байна. Харин саяхан телевизээр Блейр гуай өөрийгөө хэзээ ч Европын нэгдэлд эргэлздэггүй ба харин ч одоо болтол “Евро”-д итгэх хэрэгтэй, нэгдсэн бол өнөөдөр өөр байх байсан гэж байх. Хэт улс төржсөн бодит бус байх нь улс төрийн бас л чухал зүйл л дээ. Гэхдээ хэн нэгэн тэр их өр, зарлагыг төлөх л ёстой. Тони Блейр гуай биш ч хэн нэгэн.

Өнөөдөр Британи Герман, Франц шиг байдалд байхгүй байгаа нь бас ч аз байх. Хэрэв тэр үед тэд…

Advertisements

One thought on “Европын хямрал

  1. грекийн хямрал нэг талаараа ёвропын холбооны анхнаасаа буруу зохион байгуулалтаас болсон.Учир нь тэд бүх зүйлээрээ тэс өөр улсуудыг нэгэн ижил хэмжээний эрх хэм хэмжээ олгосон .

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s