Грек хямрал

Грек хямрал

Европын холбооны  гишүүн дэлхийн 27 дахь эдийн засаг Грект юу болоод байна аа?

Би эдийн засагт маш их сонирхолтой, дуртай нэгэн тул энэ бүхний талаар бичихээр шийдлээ. Хамгийн эхлээд юу болоод байгаа нь энгийн хүнд нэг их тодорхой бус байгаа тул эхлээд Грек хямрал гэж яг юу вэ гэдгийг сонирхоё.

Грект эдийн засаг гэж юу байсан юм бэ?

Эхлээд “Үйлдвэрлэлийн хувьсгал”-н алтан үеүдэд энэ орны талаархи судалгаа үнэндээ нэг их байгаагүйг хэлэх нь зүйтэй. Харин 1833 оноос 1911 он хүртэлх ДНБ (улсын жилдээ хийж буй мөнгө) өсөлтөөрөө баруун Европын их гүрнүүдээс ялихгүй бага байж сайжирсан аж. Гэхдээ л зөвхөн одоо ч биш 1826, 1843, 1860,1893 гэх онуудад нөгөө гайтай зээлээсээ болоод олон удаа эдийн засгийн хямрал болж байжээ. Цаашлаад гүнзгийрэн харвал, 1850 онд Грек худалдан авах чадвараараа Францын 65%-тай тэнцсэн асан бол, 1890 онд 56%, 1938 онд 62%, өссөөр 1980 онд 75%, 2007 онд 90%, 2008 онд 96.4%, 2009 ондоо бол бүр 97.9% болсноор энэ үзүүлтээрээ Өмнөд Солонгос, Израйль, Италиас илүү гарчээ. Зарим нь дайны дараах тэдний энэ их хөгжлийг “Грек гайхамшиг” гэлцэх. Тэгэхдээ хүн баяжих хэрээрээ үрэлгэн тооцоогүй зандаа хөтлөгдөх тусам аюул ядуу байснаасаа ч хорлонтой ирдэг бололтой. Үүнийг одоохондоо азная. Харин тэдний “Европын холбоо”-той хэрхэн холбогдох талаар өгүүлье.

Европын холбоо ба Грек

Урьд нь 1821 оноос өмнө Оттоманы эзэнт гүрний нэгэн хэсэг байсан Грекчүүд, дайны үед Гутгаар Рейхын төлөө зүтгэж  “ Холбоотнууд”-р чөлөөлүүлээд байснаас өөр ямар нэгэн Эзэнт гүрний харьяанд ороогүй билээ. Шинэ мянган, зуун эхлэхэд буюу шинэ Европын нэгдэл хүчээ авахад тэд үүнд нэгдлээ. Ингэхдээ 1999 оны байдлаар буй дүн шинжилгээний дүгнэлтүүдээр Европын холбоонд 2000 оны 6-р сарын 19-нд нэгджээ. Дараа нь нэг шог явдал болсон нь 2004 онд болсон сонгуулийн дүн “Шинэ ардчилал”-нханд гаруут, Аудитууд Грекийн элсэн орсон жилийн мэдээлэл даруй бодит байдлаасаа дутуу мэдээлэгдсэнийг зарласанд оршино. Хэргийн учир мэдээж тийм хялбар биш л дээ. Хүсвэл би танд тэрхүү мэдээлэлийг и-мейлээр дуртайяа явуулах болно.

Нөгөө шог мэдээлэл буюу хуурамч мэдээлэл гэгч нь ихэнхдээ хуучин засгийн газар буюу 1994-с 2004 онд эрх барьж байсан (The PanHellenic Socialist Movement) нөхдүүдийн нятлан бодохын стандарт “Шинэ ардчилал”-хан мөрдөж эхлэх болсон шинэ стандартай зөрж буйгаас үүдсэн гэнэ. Зөрөө гэдэгт нь жишээ нь “Батлан хамгаалах” зардал буюу энэ салбар дахь материал аваагүй бөгөөд ирээдүйд авахаар гэж төсөвт тусгагдсан зардал хуучинESA79 аргаар авсан гэж тусгагдсан нь 2004 онд энэ мэт байхгүй зүйлийг байгаагаар буулгасан зардал болж хохирол болон (өр төлөөс болсон) ESA95 аргаар бүртэгдэж Грек нь үнэндээ ДНБ-нийхээ 3.4%-тай тэнцэх өртэй байгааг (Европын стандарт 3%) сангийн сайд өнгөрсөн хэдий ч, тооцоологдоогүй удсан хэдий ч зарлажээ. Улс орон хямралтай нүүр тулахад ойртож эхлэв.

Грек нь хөгжилтэй орны босгыг давсан төдийгүй “Хүний хөгжлийн индекс”-т 22-рт жагссан үзүүлтээрээ даруй чинээлэг амьдралтай оронд зүй ёсоор орно. Энэ индекс нь 2010 оны байдлаар гэдгийг хэлэх нь зүйтэй билээ. Түрүүхэн дурьдсан нөгөө Европ стандартаар (Eurostat гэх ба 3%-н стандартаар өмнө дурдагдсан) 2008 онд иргэний худалдан авах чадвар Европын дундажтай 95%-р хоршиж байжээ. Үндсэн мөнгө олдог салбарууд нь мэдээж аялал жуулчлал, далайн тээвэр, химийн үйлдвэрлэл гэх зэргээр орох бөгөөд  ДНБ-ний өсөлт 1990 оны Европын өсөлтөөсөө харьцуулвал их байсан нь тун сонин. Тэгээд ингэж мандаж байсан, цэцэглэж байсан орон тун удалгүй ажилгүйдлийн өндөр өсөлт, захигаарны үр ашиггүй хавтгай үрлэгэн хямрал, татварын алданги, эцэст нь авлига гэх нөгөөх эдийн засгийн шүдний өвчнүүдээр өвчлөх нь эхэллээ. Дотоод өр, зардал (өмнө нь дурдсан зөрүү жил ирэх тусам геометрийн прогрессоор өссөөр), алданги цааш явсаар 2009 онд Грек Эдийн засгийн эрх чөлөө хэмээх индексээрээ даруй тивдээ доороосоо хоёрт жагслаа. Польш доор нь орж. Дараагаар нь өрсөлдөх чадвараараа бүс нүтэг, тивдээ харьцуулсан үзүүлэлтээр дахиад л доошоо үсрэв. Хичээлдээ муу хүүхэд улам л муу болоод байсан бололтой.

Ийнхүү 15 жилийн тасралтгүй эдийн засгийн өсөлтийн дараа (өр нь ч давхар өссөөр) 2009 онд даян дэлхийг ниргэсэн айхтар хямралд Грек орлоо.

Өнөөгийн хямрал

Чухам энэ л үеэс  Грек дотроо болон хилийн чанадад зээлдэгчдийн зээлийн хэмжээ дахин эс төлөгдөх зээлэгчдээр дамжуулан (over-lending хэмээн англиар нэрлэх) зээл хадгаламж хоёрын харьцаа ижил болсон уншсан мэдээгээ ташаа гэж ч итгэмээр дүр зураг үзүүлсэн байна. Энэ нь гэхдээ дөнгөж л жилийн эхний хагасаар билээ.

2010 оны 11 сарын 15-ны мэдээгээр 2009 оны эцсээр Грек эдийн засаг (зардал өр ширээ тооцсоноор) дотоод өр, төсвийн алдагдалаараа Евродын холбооны түүхэн дэх дээд амжилт (үнэндээ сүйрэл) болж 2009 оны төсвийн алдагдал ДНБ-ний 15.4%-д хүрэв. Яг энэ үед өр нь харин ДНБ-н 127%-тай тэнцсэнээр (энэ нь зарим нэгэн судалгаагаар 413.6 тэрбум ам доллар) зээлийн хүү тэнгэрт хадаж, хэд хэдэн нийгэм эдийн засгийн хүнд, хүнд хямралуудын шалтаг болов оо. Грек хямралын эхний жилүүдэд энэхүү өсөөд буй өр ширээ нуун мэдээлээгүй гэж ихээр буруутгагдлаа. Үүний дараа “Шинэ социалист”-ууд 2009 оны 10 сард ялсанаар өмнөх эрх баригчдын тодорхойлсон төсвийн алданги (өмнөх үед 6-8% гэж тооцоолсон) 12.7%-тайгаар хэмээн зарлаж (сүүлд нь шинэчилсэн мэдээллээр ДНБ-ний 15.4% болсон) өөрчлөлт хийх гэж үзэх нь тэр. Сонирхолтой нь залхуу Грекүүд гэж зарим нэгний хэлээд байгаа Грек ажилчид энэ үед 5.05 сая секунд дундажаар ажиллаж Өмнөд Солонгосын араас л орох их хэмжээний хөдөлмөрийн хугацааг ажлын байрандаа өнгөрөөсөн байна. Сонин байгаа биз. Нэгэн байгууллага дэлхий дээр (Groningen Growth & Development Centre) 1995 оноос 2005 он хүртэл энэ улсын ажиллах хүчин хамгийн их хөдөлмөр хийсэн хэмээн Испаний дараагаар жилийн 1800 цагийн дундажтай жагсаасан байна.

Удалгүй 2010 оны 3 сараас 2011 оны 3 сар хүртэл үйлдвэрлэлийн бүтээмж 8%-р багасч эхэллээ. Барилгын салбар 2010 оны 1 сараас 2011 оны 1 сар хүртэлх жилийн хугацаанд 73.1% болтлоо модоо барьж нөгөө ажилсаг Грекүүд ажилдаа явахаа ч байлаа. Өртэй ширтэй, ажилгүйдэлтэй болохоор хаашаагаа ч ажиллах гэж яарах билээ. Мэдээж энгийн хэрэглээний бүтээгдэхүүний түгээлт, борлуулалт ч ихээр зогссон. Нэг үгээр хэлбэл дампуурал хаа сайгүй болжээ.

Аврах үйл ажиллагаа ба найдварын дөл

Өнгөрсөн жилийн эхний долоо хоногуудаас Германы Канцлер хатагтай Ангела Меркел өөрийн Евро болон Европын холбооны эрх мэдлийн хүрээнд Грекийн улс төр, эрх баригчдад яаралтай сануулга, буруушаалт, данхайсан төсвөө танах даалгавар өгч эхэлсэн билээ. 2010 оны 4 сарын 23-ны байдлаар ОУВС болон Европоос Грекийн эрх баригчид харьцангуй өндөр хүүтэй зээл авах хүслээ илэрхийлэв. ОУВС тун чиг шаламгай хөдөлж эхний ээлжинд 61 тэрбум ам долларын өндөр хүүтэй зээлийнхээ 8.5 тэрбум еврог олголоо. Энэ зээлийн зорилго нь дотоод өр болох бондуудаа эргэн төлж өрөө барагдуулахад л чиглэж.

2010 оны 4 сарын 27 өрийн үзүүлэлт явсаар BB+ (‘junk‘ статус) зэрэгтэй болоод ирэв ээ. Хоёрдогч зах зээл дээр 2 жилийн хугацаатайгаар гаргасан бондууд 15.3%-н үр өгөөж өгч. Бас нэгэн судалгаагаар (Standard & Poor’) хөрөнгө оруулагчид энэ тоглоомноос  өөрсдийн мөнгөний 30-50%-г алдсан байна. Хөрөнгийн зах зээл дээр энэ мэдээ Евро-г нэг сэгсэрч дэлхий даяар Европын холбооны томоохон эвгүйтлийг үзэв ээ.

5 сарын 1-нд нь өнөөдрийн бослого тэмцлийн том гал, хэрүүлийн сэдэв болсон эдийн засгийн хатуу бодлого санаачлагчдаж (austerity) энэ нь ирэх 3 жил Германаар дэмжигдсэн 110 тэрбум еврогийн зээл (5%-н хүүтэй) Европын холбооноос олгогдоход туслав. 4 хоногийн дараа их эсэргүүцэл үндэсний хэмжээнд өрнөж төсвийн зарим нэг таналт, хэт өндөр татварт дургүйцсэн ард иргэд бослого хийж үр дүнд нь 3 хүн амиа алдлаа. Бослого хэдхэн жилийн өмнө Олимп зохион байгуулсан эртний Афинд болжээ.

2010 оны 11 сард гарсан нэмэлт мэдээгээр 2009 оны төсвийн алданги болон өр мэдээлэгдсэнээсээ бас л дутуу байсан нь тогтоогдож хямрал нэгэнтээ халуурч цаашдаа тооцоолсноос илүү их сүйрэл авчрах нь тодорхой болов.

Япон, Итали, Бельги гэх зэрэг ижил төстэй Хөрөнгийн зах зээлийн асуудал амссан орнуудын хөрөнгө оруулагчид ихэвчлэн дотоодоосоо байхад гайт Грек баахан гадны хүмүүсийн мөнгөөр зээл, хөрөнгө оруулалт аваад түүгээ одоо ийнхүү төлж чадахгүй дээрээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна. Судлаачид, эдийн засагчид энэхүү гадаад өр нь эдийн засагт нь буй асуудлыг тун ярвигтай болгож байгааг тэмдэглэжээ. Уг чанартаа Грек, Португал, Испанид болоод буй асуудлуудын гол нь өр гадагшаа байгаад гэжээ.

2011 оны 5 сарын 18-ны байдлаар ард иргэдийн 62% хувь нь ОУВС (дээр дурьдагдсан 2010 онд гарын үсгээр баталгаажсан өндөр хүүтэй зээл) энэхүү гүн хямралд буруутай хэмээн үзэж цаашлаад тухайн үед Сангийн сайд байсан Георгос Папаконтантиноу-д ардуудын 80% нь итгэл үл хүлээлгэж буйгаа илэрхийлсэн байна. Грекчүүдийн 64% нь томоохон дампуурал болно гэдэгтээ бүрэн итгэж байгаа гэсэн бол  97% нь ажилгүйдлээс, 93% нь ядуурлаас, 92% нь бизнесийн салбар нуран унахаас ихэд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөнөөх 2010 оны BB+ (‘junk‘ статус) үзүүлэлт одоо CCC болж гудайлаа, ерөнхий сайд ч танхимаа өөрчиллөө. Грек хямрал гэж нэг ийм л юм болоод байгаа билээ.


Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s