Бөөгийн домог ба миний бодол

Нэгэнтээ л миний ертөнц болохоор өөрийн уншиж буй номнуудаасаа буусан сэтгэгдлээ бичихээр шийдлээ. Монголоос хол байгаа мөн монгол ном зохиол тэр бүр электрон хувилбараар зарагдаад байдаггүй номын дэлгүүрүүддээ л үлддэг тул яруу найрагч, зохиолч Аюурзанын “Бөөгийн Домог”-г сая л уншиж дуусгалаа. Яг сайхан төвлөрч унших гэхэд л ажил төрөл гараад байсан тул 3 хонож байж л уншиж дуусгасан юм. Энэ ном анхнаасаа л номонд өгүүлснээр мөргөлчин шиг “Ольхон” арал дээр өнгөрөөсөн урт удаан мэдрэмжээс үүдэлтэйг нь мэдээнээс уншиж байсан тул их хүлээлт, тэмүүлэл надад үлдээж байж л дээ. Тэгээд л номын эхний хуудаснаас эхлээд уншиж эхлэхэд цаанаасаа нэг сайхан мэдрэмжүүд ар арааасаа хөвөрсөнсөн.

Эхлэл болох “Онгодын тоос”.

Мэдээж олон хүмүүн өнөөгийн нийгэмд өөрсдийн байж болох хэм хэмжээ, нүдэнд бус өөр мэдрэхүйгээр хүрч амталдаг тэрхүү оршихуйгаас алсын алсад одсоныг үгүйсгэх аргагүй юм. Гэвч тэргүүн баатрын туслах Тэнгис гэгч залуу амьдралын адармаат үл мэдэгдэх аялалын өмнө урд нь юу буйг үл анзааран бас ч итгэж сүслэж, өмнөх сэтгэлийн шархнаас зугтаж ирснийг бодвол тэрээр бас ч нийгмийн тэр их эргүүлэгт тийм их автаагүй бие гэлтэй. Бөө хүн гэдэг юу вэ? Онгодтой холбогч, хэнгэргээ хөлөглөн нэгэн тусын тулд хувь заяаг өөрчлөх бус онгодын савслагаар, тэнгэрийн олон давхаруудад очин зорчиж тэндэх үл ойлгогдох, ер бусын юмстэй нарт ертөнцийг холбож, энд буй нь нөгөө ертөнцийн сүүдэр хэмээхүйг ойлгуулах. Энэ завсар мөнөөх эр нутгийн ардын онгон шүтээний цөм болсон “Бурхан хад”, түүний дотоод мэдрэхүйд сэтгэхүйн онгодоор нөлөөлөх нөлөөг зүүдээр дамжуулан сөгнөөд цаашлан нэгэн эмэгтэйтэй учир биш учир ургуулах. Жинхэнэ учир уу? Магадгүй үүнийг нь зохиолч л мэдэх байх, нөгөө хоёр ч үл мэдэх байх.

Дараа жил нь “Хийсвэр модны сүүдэр”.

Гол баатар, Буриад түмний уусал ээнэгшилийн бэлэгдэл болсон Хагдай бөөгийн адармаатай хувь заяа, илүү өргөн хүрээгээр нь авч үзвэл мөхөх дөхсөн үндэстэнд золгүйгээр ирсэн их гайт хавчлага, энгийн нүдээр харвал эгэлгүй их зовлон, магадгүй олон жилийн өмнө байсан их үндэстэн түүхийн хөрснөөс хэрхэн арчигдаж буй өрөвдмөөр, нэг бие болон гашуудмаар түүхийг үүнд өгүүлэх ажээ. Гэвч миний бодлоор энэ бүлгийн гол санаа нь нэгэнтээ буй болсон хүний дотоод ертөнц л аливаа зовлон эсвэл тэсч үл болом тарчлааныг давах нэгэн гүүр болдог бололтой. Зохиолчоо та надад лав үүнийг л хэлсэн шүү. Гэвч миний хувьд энэ хэсэгт роман яг л гол дүрүүдээ том элсэн цөлд тавьсан гэж санавал ийш тийш нь нүүлгэж байгаа юм шиг. Гэвч үүний даараа “Бөө мөргөл”-ийн нэгэн их сэдэв, зохиолчийн сонирхолтой өгүүлэмжээр, шуудхан хэлэхэд нүдэнд харагдах дүрсжүүлсэн хайрцаг мэт очих билээ.

Хэнгэргийн амь хэмээхүй нь.

Хэнгэрэг гэдэг нь бөө хүний онгодтойгоо уулзахдаа, учрахдаа хүлэглэдэг хүлэг ажээ. Тэр л хэнгэрэг ямар аргаар яаж эзэндээ ирсэн байна тэр л хэмээрээ хурдалж нөгөөх энэ номонд өгүүлэх олон ертөнцөд эзнээ аялуулах ажээ. Хэнгэрэг бүр өөр өөрийн нэртэй, дуртай зүйлстэй, ааш араншинтай, магад тавилан бүр нь урьдаас тогтсон. Ямар үйлд аль нь тохирохоо ч мэддэг. Өөрөөр хэлбэл тэрээр амьд. Тэрхүү амийг надад лав их л өндөр хэмд харууллаа даа. Энэ хэсгийг уншихад тархин дотор их амттай ямар нэгэн зүйл орж ирэх шиг. Угаас би номыг шимтэн уншихдаа үргэлж тархи минь амардаг тул надад тийм их сайхан мэдрэмж төрүүлж буй ийм сайхан бичлэгүүдэд талархахгүй байх шалтаг нэг ч үгүй. Дахин дахин тэрхүү түүхүүдийг уншсансан. Ялангуяа мөнөөх онгодын гэр болсон, зохиолын төвд нь оршсон, номын хавцасны зураг нь болсон халуун цэгийн үнэн дотор болдог учрал үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлэв.

Тэнгэрт агч гэргий

Хагдай бөөг гэргийтэй бөгөөд түүнтэйгээ бэлэг солилцон өөр ертөнцөд бэр буулгасныг бас ч үгүй тэр гэргий нь энэ ертөнцөд түүнтэй хамт байж хайр сэтгэлийн хувьд яриа бус зөвхөн асуултаар л ойртож дотносож, олон жил хоригдсон сэтгэцийн тэр шоронд анх байхад нь гэрэл болж, эргэж очиход нь шалтаг болно гэдгийг хэн ч төсөөлөхгүй. Энэ бүлгийг унших явцад миний төсөөлөл аль эрт орон зайн хамаарлаас эрх чөлөөгөөр суллагдан дотоод сэтгэлдээ маш олон үлгэр домгийг бодитоор мэдэрчихсэн байсан л. Ийм болохоор энэ нь гэгээн мөртлөө, уйтай хэсэг байлаа. Хэрвээ хэн нэгэн энэ хэсгийг уншвал, тэгээд хуваалцмаар байвал би сонсохсон. Эмэгтэй хүний талаар нэгэн зүйлийг энд их тодоор мэдрэв. Хайр сэтгэл гэгч мөнхийн сэдэв нийгэмд байгаа олон нэг удаагийн зүйл шиг түмэнд харагдаж буй ч дотоод сэтгэлийн далдад, сэтгэлийн цайз барьчихсан гэлдэрч байгааг гунигийн нүд, үлгэрийн хэмнэлээр бичсэн авай.

Бурхан хадны ордон

Хувь хүн бүр өөрийгөө шүүн яллах аливаа нэг хэвтэй. Тэр нь мөн л үүгээрээ дамжуулж баяр, гуниг, эсвэл сургамж ямар нэгэн зүйлийг  үлдээдэг, өгдөг, төрүүлдэг. Олон жил болсон хойноо эргээд бид амьдралаа цэгнэдэг. Энэ тунгаах явц Тэнгисийн олон жил  эзгүй мэт боловч ер сонин зүйлтэй амьд арал дээрх амьдралын үр жимсийг тайлж эхлэнэ. Чухам би юунд энд одоог хүртэл ингээд явна, онгодын жинхэнэ өнгийг харах нь хэзээв? Өнгө мөнгөний энэ хорвоо дээр ухаарсан нь аль билээ? Эсвэл гэх мэт… Эцсийн ойлголт мэдээж уншигч надад л үлдэж би ч энэ эрхийг авсандаа баярлаж ойлгох.

Харанхуйн орны тайлга

Зохиол мөнөөх цөлд тараасан олон баатраа буцаагаад байранд нь авчрах их үйл эхлэлээ. Энд л уг тэсрэлт, учир хүүрнэх ухаарал, магадгүй зохиолчийн хэлэх гээд буй далд санаа урган гарах бизээ. Өмнө өгүүлсэн учир биш учир эргэн ирж, Тэнгист хүний ариун нандин бүхий эрх чөлөөрүү халдсанаа (угтаа бол өөрөө өөрийнхөө аз жаргал, эрх чөлөөг алдсанаа) жижиг нууцаа дэлгэх мэтээр хүүрнэхэд үнэхээр л эд мөнгөний мөнхүү гадна талдаа хэн ч биш бөгөөд дотор хүнээ мөнхөд хуурч байдаг нийгэмд онцгой үзэгдэх болсон хэн нэгэн өөр хүн байх өвчнийг харуулна. Үнэхээр л зарим нэгний хувьд энгийн тэнэглэл бусдын хувьд асар том учиг утга гэдгийг энд харуулжээ. Хэзээ ч хүний эрх чөлөөнд халдалгүйгээр өөрийгөө ойлгуулах нь жинхэнэ хүчтэй зэвсэг, тэвчээрийн дээд хэмжээ биз. Энэ талаар би удахгүй илүү ихээр бичих тул энэ удаа томхон тайлгын талаар дурдая. Алдарт Ходоровскийн гайхал ЮКОС хэрхэн ард түмний амьдралын уг үнэ цэнийг мөнгөний нүдээр харсан болон яагаад тэдний томоохон төсөл нуран унаж, өөрөө торны цаана байгааг тайлгатай холбож болох. Гэхдээ үнэндээ нутгийн ардын зарим нэг нь ийм бодолтой байсан ч энэ зохиолын цэвэр үзэл санаа түүндээ бус зүгээр л сүр сүлд онгодоосоо хариу эрсэн жирийн нэгэний тэдэндээ хандсан өчил гэдгийг харуулах болно. Тийм болохоор л Хагдай өвгөн жинхэнэ заарин цаашилбал тэрээр өөрийн үзэл санааг энэ бүлэгт л гаргаж хэлэх. Үүнийг уншсаны дараа үндсэндээ зохиолын ерөнхий төрх надад ойлгогдсон билээ.

Алдагдсан сүнсний эрэлд

Удам дамжсан Буриад түмний төлөөлөл болсон бөө өөрийн үүх түүх, соёлтойгоо, цаашлаад хэл язгуур, үндэстэйгээ хэрхэн тэмцэлдэн үгүй болж байгаа сэтгэл өвтгөм, харамсмаар тийм л сүүлийн аялал. Хэн нэгний алдагдсан сүнсийг эрэн хайсан, басхүү уншигчруу хандсан эмгэнэл. Миний хувьд хэдий тэр аялал ахархан боловч амттай байсан ч харин Тэнгисийн хүүрнэл, энд ирсэн шалтгаан өмнөх бүлгүүд дэх тэрхүү гайхалтай хөшөөний толгойг үл ялиг жижигээр урлан алдах мэт өрнөлгүй, нэг л зохиосон зүйл мэт болсонд сэтгэл дундуур байсан. Үүнийгээ бас л хуваалцаж байна.

Эцэст нь…

Миний хувьд баяртай байна. Их олон зүйлийг уран зохиолын талаас нь ч, түүхий талаас нь ч, хүний оюун уханнд өгөх гэсэн нарийн мэдрэмж талаас нь ч ихээр мэдэрлээ. Миний дурдаагүй, дурдах шаардлага ч үгүй олон зүйлс үлдээтэй буй. Үүнийг хэрэв уншвал, тэгээд сэтгэгдлээ дэлгэрэнгүй хуваалцвал би ихээр баяртай байх болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s