2011

2011 он бол XXI зууны 2 дахь аравны эхний жил билээ.

Хүн төрөлхтөний түүхэнд олон зуун жил өөрчлөлт олон сайн сайхан зуун зуундаа багтан байсан бол, хамгийн муу муухай түүхэн алдаанууд ч бас л түүхийн энэхүү хугацаануудад өрнөж байжээ. За энэ ч яахав дэлхийн хэмжээнд л юм байгаа биз, харин Монгол орон Монголчуудын хувьд энэ нь юу билээ.

Ер нь байлдан дагууллын тэр хоёр зуун өнгөрсөнөөс хойш Монгол орны түүхэнд гүйцэтгэх үүрэг үнэхээр багасчээ. Бараг л түүхээс арчигдаж, хувь заяа нь ч тэднийг орхисон уу эсвэл бид өөрсдөө ч түүнийгээ мартсан уу нэг л мэдэхэд эсгий гэртэйгээ, үхэр тэрэгтэйгээ өнөөх хөгжлийн XX зуунтай золгов. Гээд бас түүхийн эргүүлэгт Монгол түмэнд боломж, аз, өөрсдийн минь хэлдгээр Монгол хүний хийморь заяа бас ч гэж юу ч үгүй алга болсонгүй.

Ингээд л Манж Чин улсын дарлалаас одоогоос яг 100 жилийн тэртээ өөрсдийн эв нэгдэл ур ухаанаар чөлөөлөгджээ. Түүх бидэнд үнэхээр энэрэнгүй, ивээлтэйгээр хандсан нь яалт ч үгүй Монголчуудад их хувь заяа байгаагийн нэг илрэл гэлтэй.

Гэхдээ энэ нь бас л хангалтгүй юм. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо хэдийн олсон ч гэсэн өнөөдөр монгол хүн уудам дэлгэр нутагтаа гишгэх газаргүй хүн мэт оюун санааны болоод эд материалын ядууралд амьдарч байгаа нь яах аргагүй түүхэн үнэн билээ. Ингээд л 2011 он эхэлж байна. За тэр шинэ оны мэнд хүргэх эд нар ч яах вэ дандаа л хэлсээр сүүлдээ баяртаа бялуурч эхэллээ.

Харин 2011 онд бид юу хийх вэ? хаана хүрэх вэ?

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s